Хүнсний үл зохицол гэж юу вэ?
Хүнсний үл зохицол гэдэг нь таны хоол боловсруулах эрхтэн систем зарим төрлийн хоол хүнсэнд мэдрэмтгий болсонтой холбоотойгоор үүсч, улмаар таны биед удаан хугацаагаар үргэлжлэх олон янзын зовиурыг үүсгэж байдаг. Энэ нь нийт хүн амын 20%-д тохиолдох ба огцом хурц шинж тэмдэгээр илрэхгүй тул оношлогдохгүй удах тал бий.
Хүнсний үл зохицлын улмаас илрэх шинж тэмдгүүд:
- Хэвлий гэдэс хийгээр дүүрч цардайх
- Толгой өвдөх, толгой таллаж өвдөх- Мигрень
- Суулгалт
- Дотор муухайрах, бөөлжих
- Бүдүүн гэдэсний цочрол төст хам шинж
- Жин өөрчлөгдөх
- Ядарч сульдах
- Псориаз
- Арьсны атопик үрэвсэл болон нейродерматит
- Батгашил гэх мэт
Хүнсний үл зохицол болон хүнсний харшил хоёр хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?
Хүнсний үл зохицол болон харшил нь 2 өөр механизмаар үүсдэг тусдаа эмгэгүүд юм.
Хүнсний үл зохицол нь: Дархлааны систем хүнсний бүтээгдэхүүнд хариу урвал үзүүлж, улмаар өвөрмөц эсрэг бие (уураг) болох“IgG эсрэг бие” үүсгэх бөгөөд эдгээр нь таны нарийн гэдэсний салстыг үрэвсүүлдэг. Үүнтэй хамааралтай дээр дурдсан зовиур, шинж тэмдэгүүд хоол хүнс идсэнээс хойш хожуу илэрдэг онцлогтой тул тухайн хүн тэр бүр үүсч буй зовиураа хүнс хоолноос болж байгааг анзаардаггүй.
Хүнсний харшил: Дархлааны системийн шууд хүчтэй хариу урвалаар үүсдэг. Энэ нь таны дархлааны систем хоол хүнсэнд агуулагдах уураг эсвэл бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг аюул гэж андуурснаар иммуноглобулин Е (IgE) гэх эсрэгбиеийн (уураг) нөлөөгөөр үүсдэг. Энэ үед харшил үүсгэж болох хүнсийг өчүүхэн бага хэмжээгээр хэрэглэсэн ч даруй хэдхэн минутын дотор арьсаар туурах, хавагнах, амьсгал давчдах, амьсгал богиносох зэрэг хүчтэй харшлын шинж тэмдэг илэрч улмаар “Анафилакс” гэж нэрлэгдэх амь насанд аюултай урвалыг үүсгэнэ.
Оношилгоо:
Хэрвээ танд хүнсний үл зохицолд хамаарах дээр дурдсан зовиуруудаас илэрч байгаа бол та Интермед эмнэлэг дээр Герман улсын R-biopharm компанийн IgG хамааралт ХҮНСНИЙ ҮЛ ЗОХИЦОЛ илрүүлэх оношлуураар дараах шинжилгээг хийлгэхийг зөвлөж байна.
Мэдээллийн ажилтан: 7701-11111