Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Зүрхний архаг дутагдал гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2023-04-20

Зүрхэнд бүтцийн өөрчлөлт үүсэж зүрхний ховдлын дүүрэлтийн болон шахуургын үйл ажиллагаа алдагдсны улмаас үүссэн эмнэлзүйн цогц хам шинжийг зүрхний  архаг дутагдал гэнэ.

Зүрхний архаг дутагдлын эрсдэлт хүчин зүйл

Үндсэн

Нас

Зүрхний шигдээс

Артерийн даралт ихсэх өвчин

Чихрийн шижин өвчин

Таргалалт

Зүрхний хавхлагын эмгэгүүд

Нэмэлт эрсдэлт хүчин зүйл:

Тамхидалт

Архины зохисгүй хэрэглээ

Стресс

Амьдралын буруу хэв маяг

Хооллолтын зохисгүй хэрэглээ

Зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж:

  • Амьсгаадалт
  • Байрлалаас хамаарсан амьсгал давчдалт
  • Шөнийн цагаар амьсгал давчдах
  • Биеийн хүчний ачаалал даах чадвар буурах
  • Ядрах
  • Шилбээр хавагнах

Нийтлэг бус:

  • Шөнийн цагт ханиалгах
  • Амьсгал шуугитнах
  • Ухаан санаа самуурах
  • Зүрх дэлсэх
  • Толгой эргэх
  • Түр зуур ухаан балартах таньд эдгээр эмнэлзүйн шинж тэмдэгээс аль нэг нь илэрч байвал зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид хандаарай

Зүрхний архаг дутагдал оношлогдсон үед та  юуг анхаарах ёстой вэ?

  • Хоногт хэрэглэх давсны хэрэглээгээ бууруулах /5граммаас бага/
  • Олон төрлийн жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх
  • Хоол илчлэг шингэц сайтай байх
  • Өдрийн уусан шингэнээ хэмжиж хэвших /1500-2000мл хэтрүүлэхгүй байх/
  • Биеийн жингээ тогтмол хянах
  • Архи тамхи хорт зуршлаас татгалзах
  • Артерийн даралт болон зүрхний цохилтын тоогоо хянах тэмдэглэл тогтмол хөтлөх

Оношлогоо:

Зүрх судасны нарийн мэргэжлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон шинжилгээнд тулгуурлан онош тавигддаг.

 

Хэрвээ зүрхний дутагдал гэж оношлогдсон  үед таньд:

  • Амьсгал давчдах шинж таньд шинээр үүсээгүй
  • Хөдөлгөөний идэвхи буураагүй хэвийн байгаа бол
  • Хөлийн шилбээр хаван үүсээгүй
  • Биеийн жин тогтмол байгаа бол
  • Цээжний өвдөлт илрээгүй бол

Өдөр бүр биеийн жингээ хянах, эмийн эмчилгээгээ үргэлжлүүлэх, давсны хэрэглээгээ багасгах эмчийн заасан хугацаандаа үзүүлээрэй!

Харин

  • Хуурай ханиалга нэмэгдэх
  • Идэвхитэй алхах болон хөдөлгөөн хийх үед амьсгал давчдах шинж илэрч байвал
  • Хөлийн шилбээр хаван үүсч байвал
  • Биеийн жин өдөрт 400гр -с 1кг нэмэгдэж байвал
  • Хэвлийгээр цардайх мэдрэмж төрж байвал
  • Шөнөдөө сайн унтаж амарч чадахгүй байвал

Эмчтэйгээ холбогдоорой ,магадгүй эмийн эмчилгээний тунгаа зохицуулах хэрэгтэй!

  • Байнгын хий хуурай ханиалгатай байх
  • Тайван байх үед ч амьсгаадалт илэрвэл
  • Хөлийн шилбээр хаван ихсэх шинж илрэх үед
  • Биеийн жин өдөрт 1кг илүү нэмэгдвэл
  • Толгой эргэх дайвалзах ухаан санаа балартах зовиур шинээр илрэх
  • Хоолны дуршил багасах шинж илрэх
  • Шөнийн цагаар давчдах мэдрэмж төрж, сайн унтаж амарч чадахгүй байвал

Маш яаралтай зүрх судасны эмч /хяналтын эмчдээ/  болон эмнэлэгт хандаарай!

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+