Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Умайн миома (булчингийн хоргүй зангилаа) бөглөх эмчилгээ
Нийтэлсэн огноо: 2023-04-20

Умайн миома (булчингийн хоргүй зангилаа) бөглөх эмчилгээ /Uterine Fibroid Embolization/

Умайн миома: Умайн булчинлаг давхаргаас ургадаг хоргүй хавдар бол умайн миома юм. Миома нь биений юмны мөчлөгтэй холбоотой их бага хэмжээтэй цус алдах, бага аарцаг болон хэвлийн доод хэсгийн өвдөлт, давсаг болон гэдэсний гогцоо дарагдах үндсэн шалтгаан болохоос гадна маш бага тохиолдолд хортой хэлбэрт шилжиж болно.

Умайн миома бөглөх эмчилгээ нь: Бага аарцаг, хэвлийн доод хэсгээр өвдөх, бага аарцгийн эрхтэнүүдийн дарагдлын шинж илрэх, биений юмны мөчлөгтэй холбоотой болон холбоогүй цус алдах зэрэг шинж тэмдэг бүхий хүндрэл өгсөн умайн булчингийн зангилаат хавдрын үед хийгддэг хүндрэл, эрсдэл багатай эмчилгээний арга юм.

Эмчилгээг хэн, хэрхэн хийх вэ?  Тусгай зорхиулалтын ангиографийн аппаратын Рентген хяналтын доор, судас бөглөгч бичил хэсгүүд (embolic agents)-ийг судасны нарийн зонд (micro-catheter)-оор дамжуулан умай болон умайн миомын зангилаанд хүргэнэ. Эдгээр бичил хэсгүүд (embolic agents) нь жижиг артерийн судасыг бөглөж миома-ын зангилааг цусан хангамжийн дутагдалд оруулсанаар миома-ын зангилаанууд хэмжээгээр жижгэрч, шимэгдэж эхэлдэг байна.

Эмчилгээг Interventional Radiologist буюу бидний нэрлэж заншиснаар Ангиографийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар гардан хийх бөгөөд эмчилгээний дараах хяналтыг Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар хийдэг.

Нийт умайн миома бөглөх эмчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчдийн 80-90% орчим нь зовиур болон хүндрэл бүрэн арилдаг болохыг Анагаах Ухааны Судалгаанууд харуулсаар байна.

Эмчилгээний давуу талууд:

  • Умайн миома бөглөх эмчилгээ нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгддэг учраас нээлттэй болон дурангаар миома авах, умайг бүтнээр нь авах мэс засалтай харьцуулахад эрсдэл багатай эмчилгээ юм.
  • Арьсанд том хэмжээний зүсэлт хийж, оёдол тавихгүй. Зөвхөн судас хатгасан зүүний нүх төдий шарх үлдээдэг.
  • Нээлттэй мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчидтэй харьцуулахад богино хугацаанд физиологийн хувьд хэвийн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой.
  • Ерөнхий унтуулга өгөхгүй учир наркозтой холбоотой хүндрэл эмчилгээний явцад бусад хүндрэл бага.
  • Умайн булчинд бий болсон олон тооны миома-ын загилааг байрлалаас үл хамааран бүгдийг нэг зэрэг эмчлэх боломжтой.
  • Залуу эмэгтэйчүүдэд эрхтэн хадгалах шилдэг эмчилгээний аргад тооцогдож байна

Бага аарцгийн MRI 1-р зураг sagittal T2WI, хэд хэдэн тооны миомын зангилаатай, хэмжээгээр томорсон умайн. 2-р зураг sagittal T2WI умайн артери бөглөх эмчилгээ хийснээс 3 сарын дараа умайн болон миомын зангилаанууд хэмжээгээр жижгэрсэн байдал

 

Эрсдэлт хүчин зүйлүүд:

Бүх төрлийн судсан дотуур хийгдэх ажилбарууд нь дараах түгээмэл эрсдлүүдийг дагуулдаг. Үүнд:  Цусны судас гэмтэх, зүү хатгасан хэсэгт цус хурах болон цус шүүрч гарах.

  • Туршлагатай Ангиографийн эмчийн ажилбарын үед эдгээр эрсдэлүүд 1%-с бага тохиолддог.
  • Арьс гэмтээсэн тохиолдолд халдвар орох эрсдэл ямагт бий болох бөгөөд халдвар орж антибиотик эмчилгээ хийгдэх магадлал нь 1000-д нэгээс бага тохиолддог байна.
  • Судас бөглөгч бичил хэсгүүд (embolic agents) бусад судсанд орсоноос үүдэх хүндрэл тохиолдож болно.
  • Эмчилгээний явцад хэрэглэгдэх тодосгогч бодисын харшлын хүндрэл гарч болох ба хөнгөн хэлбэрийн арьс загатнах, арьс улайх, даралт ихсэх цаашилбал харшлын шокод орж хүндэрч болно.
  • Умайн миома бөглөх эмчилгээ хийлгэгчдийн дийлэнхи нь хэвийн биений юмны циклд эргэж ордог. Гэхдээ ойролцоогоор 1-5% орчим нь цэвэршилт ажиглагдах ба ихэвчлэн 45-с дээш насныханд тохиолддог байна.
  • Цөөн тохиолдолд халдварын шалтгаанаар дахин нээлттэй мэс засал хийгдэх мөн залуу эмэгтэйчүүдэд миома дахих хандлага ажиглагддаг байна.
  • Эмчилгээний явцад рентген туяаны хэт ачаалал авч болно.

 

Эх сурвалж:

RadiologyInfo.org is produced by: RSNA, ACR-ийн албан ёсны сайтаас бэлдэв.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+