Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлгийн удирдлага Азийн Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса болон төлөөлөгч нартай уулзалт хийлээ.
Нийтэлсэн огноо: 2023-07-07

Интермед эмнэлгийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны дэд ерөнхийлөгч ноён Ашок Лаваса, Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Шеннон Кристин Ковлин, зөвлөх Хисака Кимура, зөвлөх Кэлли Бёрд  болон бусад төлөөлөгч нартай 2023 оны 7 дугаар сарын 6-нд Интермед эмнэлэгт уулзалт хийлээ.

Интермед эмнэлгийн удирдлагын багийн гишүүд АХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч эмнэлгийн одоогийн үйл ажиллагаа, хот болон хөдөө орон нутагт олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.

Интермед эмнэлэг нь ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх зорилготойгоор орон нутгийн салбарыг үе шаттайгаар нээж эхэлсэн ба өөрийн эмнэлгийн өргөтгөлийг 2024 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр олон улсын жишигт хүрсэн, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх төв, дурангийн оношилгооны төв, зүрх судасны төв, хавдрын эмчилгээний төв, нөхөн сэргээх эмчилгээний төв Монгол Улсын иргэдэд нээлттэй болох юм.

Энэхүү төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг АХБ-аас олгох бөгөөд Монгол Улсад хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарыг дэмжин олгож буй анхны санхүүжилт гэдгээрээ онцлог юм. 

Ноён Ашок Лаваса болон АХБ-ны төлөөлөгчид Интермед эмнэлгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмэрт сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашдын баримталж буй чиглэл, АХБ-тай хамтран ажиллах дараагийн алхмуудын талаар санал солилцов.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+