Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Агаарын бохирдол ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Нийтэлсэн огноо: 2024-01-15

Агаарын бохирдол нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэржилтийн улмаас агаарын бохирдол их үүсдэг бол багаас дунд орлоготой, ядуу буурай орнуудад эрчим хүч үүсгэх зорилгоор түүхий нүүрс, керосин, мод болон бусад хатуу түлшийг шатааснаас агаарын бохирдол ихээр үүсэж байна.

Манай орны хувьд ДЭМБ-ын дэргэдэх Агаарын чанарын үзүүлэлт судалгаанаас харахад 1 хүний 1 жилд өртөх агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даруй 7.6 дахин их байгаа бөгөөд 2019 оны байдлаар агаарын бохирдлын шалтгаант нас баралт 100000 хүн амд 66 байна. Үүнээс 24% нь харвалт, 19% нь зүрх судасны өвчин, 18% нь уушгины хавдар тус тус эзэлж байна.

Агаарын бохирдлын улмаас:

  • 2019 оны байдлаар 4 сая орчим хүн нас барсан
  • Нас баралтын түвшин Зүүн Азийн орнуудад өндөр
  • 9 хүн тутмын 1 нь агаарын бохирдлын улмаас нас барч байна
  • Дэлхийн хүн амын дундаж наслалтыг нэг жилээр бууруулж байна
  • Агаарын бохирдолтой холбоотой үхэлд хүргэх өвчлөлд цус харвалт, зүрхний өвчин, уушигны өвчин, амьсгалын доод замын өвчин (уушгины хатгалгаа гэх мэт), хорт хавдар багтаж байна.
  • Өндөр хэмжээний нарийн ширхэгтэй тоосонцор нь чихрийн шижин, хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд саад учруулж, насанд хүрэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэг байна.

 

Угаарын хийн архаг хордлого

Угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) нь нүүрс, мод, хүлэр, нефтийн бүтээгдэхүүн зэрэг нүүрстөрөгч агуулсан нэгдлүүдийн бүрэн бус шаталтын дүнд үүсдэг өнгөгүй, үнэргүй хий юм. Манай улсын хувьд 2022 оны байдлаар угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан байна. Бага концентрацитай угаарын хий нь цусан дахь хүчилтөрөгчийг бууруулж, тархины хамгийн их хүчилтөрөгчийн хэрэгцээ шаарддаг хэсгүүдэд хүчилтөрөгчийн дутал үүсдэг. Ингэснээр танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж цаашлаад деменци буюу тэнэгрэлд хүрэх эрсдэлтэй юм.

  • CO буюу угаарын хийд бага тунгаар байнга өртөх нь (ойролцоогоор 3 жил) танин мэдэхүйн өөрчлөлт үүсгэж байгаа талаар 1990 онд Оксфордын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэж байсан бөгөөд анхаарал төвлөрөлт, ой тогтоолт буурах шинжүүд түгээмэл илэрч байгааг онцлон тэмдэглэсэн байдаг.
  • Альцгеймерийн өвчин (AD) нь тэнэгрэлийн нийт тохиолдлын 60% эзэлдэг бөгөөд 2050 он гэхэд өвчлөл 135 саяд хүрнэ гэсэн тооцоолол байна. Хор судлалын судалгаагаар угаарын хийгээр байнга амьсгалах нь эсийн митохондрын үйл ажиллагааг алдагдуулж, тархинд чөлөөт радикалууд ихээр үүсдэг бөгөөд олон судалгаануудад угаарын хийд байнга өртөх нь тэнэгрэлд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа үр дүн гарсан байна.

 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Автомашин бага хэрэглэх, эсвэл  Цахилгаан тээврийн хэрэгсэл рүү шилжих

Хогоо шатаахгүй байх, ойн түймрээс сэргийлэх

Эрчим хүч бага зарцуулах

Мод тарих

Цэвэр агаарт тогтмол гарах

Сайн чанартай маск зүүх

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights