Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Корона вирусын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Нийтэлсэн огноо: 2020-04-20

Коронавирус (COVID-19)-ын халдвараас сэргийлцгэе.

Анхаарал сэрэмжээ бүү алд, гараа сайтар угааж, амны хаалтаа тогтмол зүүцгээе.

Коронавируст халдвар COVID-19-аас сэргийлээрэй!

Гэрийн тусгаарлалт

Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлана.

Халдварын сэжигтэй хүний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана.

  • Гэрээсээ гарахгүй байх
  • Гэртээ зочин урихгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Гэр бүлийн гишүүд тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
  • Дасгал хөдөлгөөн хийх

Гараа хэзээ угаах вэ?

  • Гаднаас орж ирээд
  • Хоол хийхийн өмнө
  • Хоол идэхийн өмнө
  • Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
  • Хүүхдээ хуурайлсны дараа
  • Бие зассаны дараа
  • Амьтанд хүрсний дараа
  • Нусаа нийсний дараа
  • Амны хаалт зүүхийн өмнө ба дараа
  • Мөнгөтэй харьцсаны дараа
  • Гар бохирдох бүрт та гараа сайтар угаагаарай.

Гараа тогтмол угаах нь таныг болон таны хайртай хүмүүсийг олон төрлийн өвчнөөс хамгаална.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст