Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интертмед эмнэлгийн зүрх судас, судсан дотуурх мэс заслын Х.Батмягмар эмчийн баг дараах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Зүрх нь цусыг эд эрхтэнд шахаж байх шахуургын үүрэгтэй булчинлаг эрхтэн. Энэхүү булчинлаг эрхтэнг цусаар хангаж байдаг үүрэгтэй артерийн судсыг титэм судас гэдэг. Зүрхний титэм судасны эмгэг нь судас хатууран, нарийсал үүсэж, зүрхний булчинд хүчилтөрөгч дутагдан, эмнэлзүйд амьсгаадах шинжээр илэрдэг. Үндсэн хүндрэл нь зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, зүрхний дутагдал, зүрх гэнэт зогсолтоор хүндэрдэг эмгэг юм.

Урьдчилан сэргийлэх журмаар эрт оношилж, эмчлүүлэх нь оновчтой арга төдийгүй зүрхний титэм судасны хүндрэл, нас баралтаас сэргийлэх боломжтой. Тайван үеийн болон ачаалалтай зүрхний бичлэгээр далд байгаа эмгэгийг илрүүлнэ. Дээрээс нь зүрхний хэт авиан шинжилгээ, компьютер томографи, титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийлгэж болно.

Эмчийн үзлэгийн цаг авах: Интермед апп, 7701-1111
Intermed app татах: https://qrco.de/bc1UYW
Эмчийн ярилцлагыг унших бол энд дарна уу.

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос