Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед төв эмнэлэг болон Интермед Сонгинохайрхан салбар клиникт зүрхний эхо шинжилгээ хийж байна. 
Нийтэлсэн огноо: 2021-12-06
Зүрхний Эхо нь биед ямар ч хор нөлөөгүй
Зүрхний эхо нь зүрхийг олон талаас нь дүрсжүүлэн харж, зүрхэн дахь бүтцийн болон үйл ажиллагааны, цаашлаад цусан хангамжийн байдлыг нягтлан оношилдог. Зүрхний эхо аппарат нь цусны урсгалын чиглэл, хурд болон даралтын зөрүүг харуулах, зүрхний агших чадварт нарийн үнэлгээ өгдөг.

Энэ шинжилгээ нь Рентген, МRI, компьютер шинжилгээг бодвол ямар ч хоргүй, хэд  хэд давтан хийлгэх боломжтой бөгөөд ямар ч туяаны нөлөөлөл байхгүй, зөвхөн хүний биеэс ялгарч буй дууны долгионыг бүртгэх маягаар шинжилдэг арга юм.

Зүрхний Эхо шинжилгээг хэн хийлгэх ёстой вэ?
  • Хоолойны ангинаар байнга өвддөг
  • Даралт ихдэх өвчтэй
  • Зүрх судасны архаг өвчинтэй
  • Зүрхний эхо шинжилгээг хэзээ ч хийлгэж байгаагүй
  • Зүрхний хэм алдагдалтай
  • Зүрхээр хатгах зовиуртай
  • 40-өөс дээш насны эрэгтэйчүүд
  • Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
  • Амьсгаадаж, шалтгаангүй ханиалгаж байгаа хүмүүс.
Үнэ: 75,000
Та дараах дугаарт холбогдон шинжилгээний цаг авах боломжтой.
  • Интермед төв эмнэлэг: 7701-1111
  • Интермед Сонгинохайрхан клиник: 7730-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+