Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Жирэмсний хяналтын ач холбогдол
Нийтэлсэн огноо: 2020-09-08

Жирэмсний хяналт гэж юу вэ?

Таныг жирэмсэн байх хугацаанд үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг жирэмсний хяналт гэнэ. Энэхүү тусламжийн хүрээнд жирэмсний явц болон таны хэвлий дэх хүүхдийн өсөлт хөгжилт зэргийг хянадаг.

Та жирэмслэхээс өмнө эсвэл жирэмсний эхний саруудад мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, архаг өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр уг эмгэг сэдрэх, жирэмсэн үеийн хүндрэл үүсэхээс сэргийлж чадна.

Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол, эсвэл жирэмсний хяналтандаа орох гэж байгаа бол Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар танд туслахад бэлэн байна.

Жирэмсний үед юуг анхаарах вэ?

Та хэрэв жирэмсэн болсон бол дараах зүйлсийг анхаараарай.

  • Жирэмсний хяналтад эрт орох
  • Жирэмсний хяналтад тогтмол хамрагдах Таныг эмч хэдийд ирж үзүүлэхийг төлөвлөж гаргадаг бөгөөд хугацаандаа эмчдээ үзүүлэх нь аливаа эрсдэлийг бууруулна.

Жирэмсний хяналтын ач холбогдол

Жирэмсний хугацаанд эмчийн тогтмол хяналтад байснаар таны биед гарч болох эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно. Мөн үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг.

Интермед эмнэлгийн жирэмсний хяналтад орох нь дараах давуу талтай.

  • Бүx төрлийн тусламж үйлчилгээг нэг цэгээс авах
  • Өөрийн боломжтой цагт урьдчилан цаг товлосны дагуу эмчдээ үзүүлэх
  • Яаралтай тусламжийн тасгаар 24 цагийн турш хөнгөн, шуурхай, аюулгүй тусламж авах
  • Ургийн гаж хөгжлийн эрт илрүүлгийг цогцоор нь хийлгэх
  • Жирэмсэн үеийн эрсдэлийг тооцон, гарч болох эрсдэл хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орчин үеийн нотолгоонд суурилсан удирдамжийн дагуу үйлчилгээг авах
  • Жирэмсэн үеийн эрсдэл, хүндрэлийг эрт илрүүлэх цогц шинжилгээ, оношилгоог хийлгэх

Жирэмсэн үеийн жин

Жирэмсэн үед нэмэгдсэн жин тэр чигээрээ өөх байдаггүй.. Бие давхар үед хэвийн хэмжээнээс илүү жин нэмэх нь төрөх явцад хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул та жирэмсний хяналтын үедээ жин болон хоололтын талаар хяналтын эмчээсээ тогтмол зөвлөгөө аваарай.

Танд болон таны ойр дотны хүмүүст жирэмсний эрт ба хожуу үеийн шинжилгээ, оношилгоо хийлгэх, жирэмсний хяналтад хамрагдах, мэргэжлийн зэрэгтэй их эмч нарын хяналтад тав тухтай, аюулгүй орчинд төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна.

Жирэмслэхээс өмнө эмчид үзүүлэх хэрэгтэй юу?

Жирэмслэхээс өмнө эмчид үзүүлснээр жирэмслэлтэд нөлөөлж болох ямар нэг хүчин зүйл бий эсэхийг тодорхойлно. Жишээлбэл:

  • Хооллолт, хоолны бүтэц
  • Амьдралын хэв маяг
  • Жирэмслэхээс хамгаалах арга
  • Өмнөх жирэмслэлтийн тухай
  • Эмийн хэрэглээ
  • Архаг хууч өвчин болон, удамшлын ямар нэг өвчин байгаа эсэхийг тодорхойлж цаашдын арга хэмжээний талаар өөрт тохирсон зөвлөгөөг авна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+