Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Ханиад, томуу нь вирусээр үүсгэгддэг амьсгалын дээд, доод замын үрэвсэл бөгөөд вирус нь зөвхөн амьд эсийн дотор амьдарч халдвар дамжуулах чадвар бүхий үүсгэгч юм.

Ханиад, томуугийн үед антибиотик хэрэглэх шаардлагагүй. Учир нь антибиотик эм нь зөвхөн нянг устгахаар бүтээгдсэн тул вируст үйлчилдэггүй байна. Иймд хүүхдийн дархлаа тогтолцоог дэмжсэнээр ханиад, томууг эдгээх боломжтой.

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Томуугийн вакцин хийлгэх
  • Дулаан хувцаслах
  • Амны хаалт хэрэглэж занших
  • Шим тэжээллэг хоол хэрэглэх
  • Гарын ариун цэвэр сахих
  • Гэр, болон орчны агааржуулалтыг сайжруулах
  • Олон нийтийн газраар 5-аас доош насны хүүхдийг авч явахгүй байх

Ямар дэглэм сахих вэ?

  • Амрах: Өвдсөн бол хичээл, цэцэрлэгт явахгүй гэртээ сайн унтаж амрах
  • Уух: Ердийнхөөс илүү их шингэн уух. Үүнд: Цэвэр ус, бүлээн шингэн цай, шөл гэх мэт.
  • Каффейн агуулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, чихэрлэг ихтэй шингэн уухаас татгалзах хэрэгтэй.
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх: Бага багаар ойрхон хооллох. Үүнд: Баяжуулсан бантан, каш, ногооны зутан, витамин С-ээр баялаг жимс жимсгэнэ, фитонцид агуулсан хүнс хэрэглэх (сонгино, саримс, цагаан гаа гэх мэт)
  • Халуун усанд оруулах: Хүүхдийг 37-40 С◦-ийн халуунтай усанд оруулснаар хүүхдийн биеийн булчин суларч, судас өргөсөн, цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо идэвхжих ба амьсгалын дээд замд чийгшил өгөхөөс гадна хүүхдийг тайвшруулдаг. Усанд орох үед хүүхэд халуунгүй байх шаардлагатай.
  • Өрөөг чийгшүүлэх: Чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийх. Өрөө тасалгааг 2 цаг тутам агааржуулах
  • Хамар цэвэрлэх: Ханиад томууны үед давсны уусмалаар хүүхдийн хамрыг угаах болон цацлагаар хэрэглэх нь амьсгалын замыг чийгшүүлж, вирусыг устгахад тусалдаг. Хамрыг байнга цэвэр байлгана.
  • Цээж өндөрлөх: Ханиалга их байгаа үед цээжийг 30 хэмээр өндөр хэвтүүлэх нь амьсгалын замыг чөлөөлж цэр ялгарахад тус болдог.

Хэзээ эмчид хандах вэ?

Хэрвээ таны хүүхэд:

  • Амьсгал олшрох
  • Амьсгалахад бэрхшээлтэй болох, цээж хонхолзох
  • Толгой, цээж эсвэл хэвлийгээр өвдөх
  • Хүүхэд унтаарах
  • Халуун буурахгүй байх /аль ч насны хүүхэд 38С-ээс дээш 72 цагийн турш халуурах/
  • Биеийн байдал 5 хоногоос дээш хугацаанд сайжрахгүй байвал ЗААВАЛ эмчид хандана.
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл