Насан туршийн дархлаа тогтоох Ротавирусийн эсрэг вакцин хийгдэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2009-2016 оны хооронд хийсэн судалгаагаар Монгол улсад 3000 гаруй ротавирусээр үүсгэгдсэн суулгалт өвчин бүртгэгдсэн. Энэ нь суулгалтын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт хүүхдүүдийн 45%-г эзэлж байна.

Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба 9-1-р сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна. Эцэг эхчүүд хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр халдварласан хэмээн нийтлэг ярьдаг. Энэ бол РОТАВИРУС. Ротавирусын халдварын үед ихэвчлэн дараах шинжүүд илэрнэ.

  • Бөөлжих
  • Усархаг зүйлээр суулгах (цустай бус)
  • Халуурах

Хэрэв дээрх шинж тэмдгээс аль нэг нь илэрч байгаа бол Ротавирусийн шинжилгээ яаралтай өгөхийг зөвлөж байна. Нэг удаа ротавирусээр өвдсөн хүүхэд дахин өвчлөх боломжтой ба энэ нь нэг удаа өвдөөд дархлаа тогтдоггүй дахин дахин өвдөх боломжтой гэж ойлгож болно. Харин энэхүү вирусээс хамгаалах насан туршийн дархлаа тогтох ганц арга бол ротавирусийн эсрэг дархлааны вакцин юм.

Ротавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин нь ДЭМБ-аас зөвлөж буй БНЭУ-ын “Rotasiil” 5-цэнт вакцин байгаа. Энэхүү вакциныг 2-24 сартай бага насны хүүхдэд 1 сарын зайтай 3 удаагийн тунг амаар уулгаж дархлаа тогтооно.

Вакцин хийлгэх хүүхэд бүр хүүхдийн эмчийн үзлэгт хамрагдах ба энэхүү үзлэгийн үнэ нь вакцины төлбөрт багтсан болно.

Вакцин хийлгэх үед хүүхэд ямар нэгэн хурц өвчлөлгүй эрүүл байх шаардлагатай ба товлолт вакцин хийлгэх гэж байгаа бол тэр өдрөө хийлгэж болох ба товлолт вакцинаа хийлгэсэн бол 1 сарын дараа хийлгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7701-1111

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл