Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр Астма буюу Гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр-2021.05.05

Астма бол уушгины агаар дамжуулах замын өвчин юм. Энэ өвчний тархац сүүлийн 20 жил ийн дотор 3-4 дахин нэмэгдэж байгаа учир XXI зууны өвчин гэж нэрлэдэг. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 2005 онд 300 сая хүн гуурсан хоолойн багтраатай байсан бол 2025 онд 400 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Гуурсан хоолойн багтрааг гадаад, дотоод, хавсарсан шалтгаантай гэж үздэг.

Дотоод шалтгаанд ялангуяа гуурсан хоолойн багтраатай өвчтөнүүдийн 46.3 хувь нь удам дагасан төрөлхийн өртөмтгий хүмүүс байдаг. Астмаар аль ч насанд өвдөж болно. Энэ нь халдварт өвчин биш.

Эцэг, эхийн аль нэг нь гуурсан хоолойн багтраагаар өвдөж байсан бол төрсөн хүүхдийн 20-30, эцэг, эх нь хоёулаа өвдөж байсан бол 75 хувь нь өвчлөх магадлалтай. Мөн багадаа чихрийн хордлоготой байсан хүүхдийн 25 хувь нь архаг экземтэй болж энэ хүүхдүүдийн 60 хувь нь яваандаа гуурсан хоолойн багтраа өвчтэй болдог.

Гадаад шалтгаанд халдварын болон халдварын бус гэж хуваана. Халдварын гэдэгт вирус, шавьж, мөөгөнцөр, хачиг, шимэгчид орно. Харин халдварын бус rэдэгт тоосонцрын харшил чухал үүрэгтэй байдаг.

Хэрэв танд гуурсан хоолойн багтраа өвчний шинж тэмдэг (цээж давчдах, ханиалгах, цээж шуухинах) илэрдэг бол мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авахыг зөвлөж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл