COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийж эхэллээ

Интермед эмнэлэгт COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийж эхлээд байна.

Интермед эмнэлэгт COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн урвалжаар хийж байна. Anti-SARS-CoV-2-N төрлийн уураг нь Ковид-19 вирусаар өвдөөд эдгэсэн хүн болон идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин хийлгэсэн хүмүүст нийлэгждэг. Энэ шинжилгээ нь N уургийн хэмжээг тоолж тухайн хүний биед Ковид-19 вирусийн дархлаа тогтсон эсэхийг тодруулна. Шинжилгээний мэдрэг чанар 99.5%.

Шинжилгээг хэн өгөх вэ?

  • Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн
  • Идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин (БНХАУ-ын Vero Cell) хийлгэсэн хүмүүст зөвлөнө. Өөр бусад төрлийн (vector, mRNA) вакцин хийлгэсэн бол энэ шинжилгээг хийхгүй.

Шинжилгээг цусаар авах ба хариу 1 цагийн дараа, ачаалал ихтэй үед 3 цагийн дараа гарч, таны бүртгэлтэй утсанд мэдээлэл очно. Та цаг авах шаардлагагүй бөгөөд эмнэлэгт нэвтрэхгүйгээр Интермед эмнэлгийн гадаа лабораторит тус шинжилгээг өгөх боломжтой.

  • Хаяг: Интермед эмнэлгийн гадаа автобус лаборатори
  • Цагийн хуваарь: Даваа- Баасан 08:00-16:00, Бямба 08:30-15:30, Ням 08:30-13:30
  • Шинжилгээний үнэ: 40,000₮

Ковид-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц үзэх шинжилгээний тайлбар

Хариу

Нэгж

Тайлбар

<1 (нэгээс бага)

COI

Anti‑SARS‑CoV-2 N эсрэг бие илрээгүй буюу дархлаа тогтоогүй

≥ 1  (нэг буюу түүнээс их)

COI

Anti‑SARS‑CoV-2 N эсрэг бие илэрсэн буюу дархлаа тогтсон

Жич: Дархлаа тогтоцын шинжилгээний хариу хэт бага байвал 1-2 сарын хугацаанд давтан өгч дархлаа тогтоцоо шалгуулахыг зөвлөж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл