COVID-19 вирусийн оношилгоо хийлгэх заавар/ Drive-through COVID-19 test instruction

КОВИД-19 оношилгооны цэгээр автомашинтай үйлчлүүлэх иргэдэд өгөх мэдээлэл

Шинжилгээний бүртгэл: https://online.intermed.mn/

Шинжилгээний үнэ:

  • Түргэвчилсэн (Rapid) шинжилгээ 33,000 төгрөг
  • ПГУ (PCR) шинжилгээ 98,000 төгрөг

Цагийн хуваарь:

  • Даваа-Баасан: 08:00-16:00
  • Бямба: 08:30-15:30
  • Ням: 08:30-13:30

Насны заалт: 12-оос дээш насны бүx xүн

Түргэвчилсэн шинжилгээний xариу 2 цагийн дотор, ПГУ шинжилгээний хариу 24 цагийн дотор гарах ба таны бүртгэлтэй утас, мэйлээр мэдээлэл очно.

  • Мэдээллийн ажилтан: 7701-1111, 7700-0103
  • Зөвхөн байгууллагаар шинжилгээнд хамрагдах бол дараах дугаарт холбогдоно уу. Утас: 8008-1919, 8604-3838

Шинжилгээ өгөх заавар

Шинжилгээ өгөхөөр ирэхдээ ТА:

  • Иргэний үнэмлэх заавал авчрах
  • Амны хаалт зүүсэн байх
  • Хуурай цаасан салфетка бэлтгэх
  • Эмнэлгийн ажилчдын зааварчилгааг дагах шаардлагатай.

Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнөөс:

  • Хоол идэхгүй, шингэн зүйл уухгүй
  • Ам, хамраа зайлахгүй
  • Эм уухгүй
  • Тамхи татахгүй
  • Бохь зажлаагүй байна.

Зөвхөн цаг авсан үйлчлүүлэгч шинжилгээ авах хэсэгт ирээд:

  • Амны хаалтаа байнга зүүнэ
  • Машинаас буухгүй
  • Машины цонх нээхгүй
  • Бусад машины урсгалд саад хийхгүй
  • Зөвхөн нэг урсгалаар явна
  • Чиглүүлэгчийн удирдамжийг дагана.

Бүртгэлийн цэгт ирээд:

  • Амны хаалт байнга зүүнэ
  • Машинаа унтраана
  • Машины радиог унтрааж, утасны дууг хаана
  • Машинаас буухгүй байна
  • Зөвхөн нэг талын цонхоо нээнэ
  • Шинжилгээ өгөх хүн овог, нэр, регистрийн дугаараа хэлнэ
  • Иргэний үнэмлэхээ харуулна

Дундын хүлээх хэсэгт:

  • Амны хаалт байнга зүүнэ
  • Машинаас буухгүй
  • Машины цонх нээхгүй
  • Хоол идэх, шингэн зүйл уухгүй
  • Ам, хамраа зайлахгүй
  • Эм уухгүй
  • Тамхи татахгүй
  • Бохь зажлаагүй байна.

Шинжилгээ өгөх хэсэгт:

  • Амны хаалт байнга зүүнэ
  • Машинаа унтраана
  • Машины радиог унтрааж, утасны дууг хаана
  • Зөвхөн шинжилгээ өгөх хүн цонхоо нээнэ
  • Бага насны хүүхэд бол ээж, аавын өвөр дээр сууна
  • Шинжилгээ өгөх хүн овог, нэр, регистрийн дугаараа хэлнэ
  • Иргэний үнэмлэхээ харуулна.

Онцын шаардлагаүй бол Та шинжилгээний хариу гартал гэртээ байхыг зөвлөж байна. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд бид зааврын дагуу ХӨСҮТ-д мэдээлж хөл хорионы арга хэмжээ авах болно.

Интермед эмнэлгээр үйлчлүүлсэнд баярлалаа!

 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл