Интермед эмнэлэг нь И-Клиник эрүүл мэндийн платформын багтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд КОВИД-19 халдварын эрсдэлийг үнэлэх онлайн интерактив асуумжийг танилцуулж байна.
КОВИД-19 халдвар дамжуулах эрсдэлийг бууруулах зорилгын хүрээнд хэрэв Та өөрийгөө эсвэл таньдаг нэгнийгээ КОВИД-19 халдвараар өвчилсөн эсвэл КОВИД-19 өвчтэй хүнтэй хавьталд орсон гэж үзэж байгаа бол Та өөрийн эрсдлийг зайнаас үнэлэн КОВИД-19 шинжилгээ өгөх эсвэл эрүүл мэндийн зохих тусламж үйлчилгээг авах эсэх шийдвэр гаргахад танд энэхүү эрсдлийн үнэлгээний асуумж туслах болно.
Энэхүү КОВИД-19 эрсдэлийн үнэлгээг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Америкийн өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан КОВИД-19 халдварын эрсдэлийг үнэлэх удирдамжийн дагуу боловсруулав.