Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Томуу бол вирусаар үүсгэддэг өвчин бөгөөд вирустай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Ханиад томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг. Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй, чихрийн шижин болон бусад архаг өвчтэй хүмүүсийн суурь өвчин сэдэрч хүндэрдэг. Дэлхий дээр жир бүр олон хүн ханиад томуугийн улсмаас нас бардаг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм.

БНСУ-ын SK Bioscience үйлдвэрийн Sky-Cell-Flu ханиад томууны вакциныг 2020-2021 оны улирлын ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.

Вакцины хамрах хүрээ

  • Томуугийн A хүрээ/Guangdong-Maonan/SWL1536/ 2019 (H1N1)
  • Томуугийн A хүрээ/Hong Kong/2671/2019 (H3N2)
  • Томуугийн B хүрээ/Washington/02/2019
  • Томуугийн B хүрээ/Phuket/3073/2013

Томуугийн вакцины эсрэг заалт

Вакцин хийхгүй заалт:

  • Томуугийн вакцины найрлага дахь идэвхт бодисоос хэт мэдрэгшлийн урвал илэрсэн бол
  • Эрxтэн системийн цочмог болон архаг эмгэгийн идэвxтэй үед
  • Тарилга хийлгэхээс өмнө 1 жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн бол хийхгүй.

Вакцин хойшлуулах заалт:

  • Ханиад бүрэн эдгээгүй, халуурсан, ханиалгасан, нус гоожсон зэрэг ханиадны шинж тэмдэг илэрсэн үед
  • Бусад товлолт вакцин хийлгэснээс хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй бол вакциныг хойшлуулна.

Вакцин хийлгэсний дараах зөвлөмж

Хэсэг газрын хариу урвал болох улайх, хавдах, өвдөх эсвэл халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядрах зэрэг системийн хариу урвалууд илэрч болох ба 2-3 хоногийн дотор хэвийн болно. Вакцинжуулалтанд хамрагдсан хүмүүст тайван байж, вакцин тариулсан хэсгийг цэвэрхэн байлгана. Хэт мэдрэгшлийн урвал, хэвийн бус шинжүүд илэрсэн бол эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандана уу. Утас: 7700-0103

Цагийн хуваарь:

Даваа-Баасан 08:00-20:00, Бямба, Ням 09:00-20:00

Хийгдэх тун:

1 хүнд 1 тун вакцин хийнэ. Зөвхөн томуугийн вакцин огт хийлгэж байгаагүй бөгөөд томуугийн халдвараар өвчилж байгаагүй 9-өөс доош насны хүүхдэд хоёр дахь тунг 4 долоо хоногийн зайтай хийнэ. 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл