Халууны хордлого буюу наршилтаас сэрхэн сэргийлэх вэ?

Нарших гэж юу вэ?

Халууны хордлого буюу наршилт гэдэг нь дулааны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун орчинд нарнаас хамгаалах хэрэгсэлгүй, удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдгээр илэрдэг.

Гадаах хэм 21°C байх үед нарны тусгалд гадаа тавьсан машины дулаан 49°C xүртэл халж болно. Иймд маш богино хугацаанд машинд байгаа бага насны хүүхэд болон өндөр настан халууны хордлогод өртөх эрсдэлтэй.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Биеийн дулаан ихсэх
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Арьс улайх, хуурайших эсвэл чийгтэх шинж тэмдэг илэрнэ.

Наршсан үед ямар арга хэмжээ авах вэ?

Биеийн дулааныг буулгах:

Наршсан хүнийг сэрүүн, нарны тусгалгүй газар шилжүүлж, хувцсыг нимгэлэн сэрүүцүүлнэ. Бүлээн устай баннд хэвтэх буюу шүршүүрт орох, чийгтэй алчуураар биеийг арчиж болно.

Шингэн нөхөх:

Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглээрэй. Үүнд ус, эрдэст ус, спортын шингэн багтана. Шээсний өнгөөр шингэн дутагдлын түвшинг мэдэж болох ба шээс бараан өнгөтэй байх тусам шингэн дутагдсан шинж тэмдэг байж болно. Хэрэв амаар шингэн уух боломжгүй бол шингэн нөхөх эмчилгээг эмнэлгийн орчинд хийлгэх xэрэгтэй.

Эмнэлгийн байгууллагад хандах:

Анхны тусламж үзүүлсний дараа эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө аваарай.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Хэт халууцах болон шингэн дутагдахаас сэргийлэх
  • Биед чөлөөтэй, нимгэн хувцас, малгай өмсөх
  • Толгой болон хүзүүг хэт халахаас сэргийлэх
  • Хэт халуун, агааргүй орчинд биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл