Д витамины дутагдлын үед илрэх шинж тэмдэг

Д витамины дутагдал нь рахитаас гадна 200 гаруй өвчин үүсэх нөхцөл болдог.

Бид Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр витамин Д-гийн рецептор нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдаг. Тэгэхээр витамин Д нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд бус бидний биеийн бүх л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг. Эрүүл байхын тулд Д витаминыг хэвийн хэмжээнд байлгах шаардлагатай юм.

Дараах гурван байдлаар Д витаминыг авч болдог. Үүнд:

  • Байгалийн жамаар буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д нийлэгжих замаар
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх
  • Эмийн бэлдмэлээр буюу гаднаас авах. Ингэхдээ витамин Д-гээ тодорхойлуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх юм уу эмчилгээний тунгаар авна.

Дутагдлын үед илрэх шинж тэмдэг

Хүүхдэд:

  • Рахит өвчин
  • Дархлаа дутмагшил үүсэх
  • Өсөлт удаашрах
  • Булчингаар өвдөх

Насанд хүрэгчдэд:

  • Ядрах
  • Булчин сулрах
  • Үе мөчөөр янгинах
  • Дархлаа сулрах
  • Сэтгэл гутрал
  • Артерийн даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол та Интермед эмнэлэгт Витамин Д тодорхойлуулах шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл