Хөхний хавдраас xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?

Манай улсад Хөхний хорт хавдар нийт хорт хавдрын 6, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 4-р байранд ордог, жилд 300 орчим хүн хорт хавдраар оношлогдон тэдний 50% мэс заслаар эмчлэгдэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл үлдсэн 50% нь ямар нэгэн зовуургүй явснаас хожуу үедээ оношлогддог байна.

Хөхний хорт хавдар эрт оношлогдсоноор, бүрэн төгс эмчлэгдэх боломжтой, бусад эд эрхтэнд тархахаас сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Харин хожуу шатанд эмчлэгдэх болон бүрэн эдгэрэх боломж улам бүр буурдаг.

Үр хөндөлт хийлгэж байсан, удамшил, дааврын эмчилгээ хийлгэж байсан бол хөхний хорт хавдар үүсэх томоохон эрсдэлт хүчин зүйл болдог тул хөхний шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

30-аас дээш насны эмэгтэйчүүд:

  • Жилд 1 удаа рентген зураг авахуулах
  • Жилд 2 удаа Эхо үзлэгт хамрагдах нь хөхний хорт хавдраас сэргийлэх хамгийн том хамгаалалт болно.

Интермед эмнэлгийн хөхний багцад хамрагдсанаар:

  • Хөхний рентген зураг
  • Хөхний хэт авиан шинжилгээг нэг дор үзүүлэх боломжтой.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл