Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Халдвартай хачиг, хүн, мал амьтны цусыг сороход өвчин үүсгэгч вирус, нян, эгэлбиетэн, риккетси, мөөгөнцөр шүлстэй хамт эзэн амьтанд орж, улмаар өвчин дамжуулдаг.

Манай улс 1980-иад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хүн, мал, амьтан, хачгийн дунд хачигт халдварын судалгааг хийж эхэлсэн түүхтэй. 2005 оноос хойш хачигт хазуулсны дараа зовуур илэрч, эмнэлэгт ирж буй хүмүүсээс цусны шинжилгээ авч, хачигт халдварын ямар төрлийн өвчнөөр өвчилсөн болохыг тогтоож эхэлсэн.

ДЭМБ-аас хачгаар дамжин халдварладаг 28 төрлийн халдварт өвчнийг нэрлэжээ. Монгол улсад 2006-2019 онд хачигт хазуулж эрсдэлд өртсөн 5626 дуудлага бүртгэгдсэнээс 1687 хүн өвчилсөн болох нь батлагдаж, 20 тохиолдол нас барсан байна.

Хэрэв та ой мод, тал хээр бүхий газар нутгаар явган алхахаар бол 2 цаг тутамд бие дээрээ хачиг бий эсэхийг шалгана уу.

Урьдчилан сэргийлэлт:

  • Явган явахдаа жим дагаж, өндөр өвс бутнаас зайдуу явах
  • Хачиг харагдахуйц цагаан эсвэл тод өнгийн хувцас өмсөх
  • Ой мод тал хээрээр явахдаа 2-3 цаг тутамд биедээ хачиг бий эсэхийг шалгах
  • Хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл