Хачиг ямар хортой вэ?

Хачиг нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулдаг.

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

Дулааны улирал эхэлж агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхтэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна. Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Дэлхийд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар, манай улсад хачгаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.

Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ой хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг гэсэн үг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг.

Ой модонд ажиллах, зугаалах, эмийн ургамал түүх, зусланд гарах, ууланд алхах үед ард иргэд хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

  • Явган явахдаа замыг голлож, өндөр бутнаас зайдуу явах
  • Урт ханцуйтай цамц өмсөх
  • Хачиг харагдахаар цагаан эсвэл тод өнгийн хувцас өмсөх
  • Малгай өмсөх
  • Өмдөө гутлын түрийний дотуур хийж, урт түрийтэй гутал өмсөх
  • Хачигт халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл