Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Үйлчлүүлэгчид уушигны өвчний үед тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.
Тавигдах шаардлага:
– Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
– Дотрын чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй
– Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
– Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
– Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
– Компьютерийн хэрэглээний программудыг бүрэн эзэмшсэн
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай