Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт, бүртгэлийн бодлого болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд тайлант хугацааны ажил гүйлгээг тухай бүрт нь бүртгэн холбогдох тайланг хуулийн тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж тайлагнан мэдээллээр хангах.
Тавигдах шаардлага:
– Нягтлан бодогчийн бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
– Математик буюу тооцоолон бодох чадвар сайн
– Англи хэлний дундаас доошгүй мэдлэгтэй
– MS Excel, Access програмууд дээр бүрэн ажиллах чадвартай
– НББ-ийн ямар нэгэн программыг эзэмшсэн
– Шинэ төгсөгч байж болно
– Олон нийттэй харилцах чадвартай, чин шударга байх