Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
– Ажилтан тухайн ажлын байранд “Эрүүл мэндийн хувьд тохирох” эсэхэд үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчин/гэмтэлд хүргэх эмгэгийг эрт илрүүлэх,
– Байгууллагын “Эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр-“ ийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх,
– Монгол улс, олон улсын хууль тогтоомжийн дагуу байгууллага болон ажилтанд эрүүл мэндийн сүүлийн үеийн стандартад нийцсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх
Тавигдах шаардлага:
– Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
– Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй гэрчилгээтэй
– Мэргэжлийн дагуу 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
– Бичгийн болон ярианы Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
– Хөдөлмөрийн эрүүл мэндийн ажлын туршлагатай бол давуу