Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Ерөнхий болон эх барих, эмэгтэйчүүдийн мэс засал, дурангийн шинжилгээний үед үзүүлэх мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх
Тавигдах шаардлага:
– Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
– Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх
– Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
– Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
– Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
– Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай