Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Лабораторийн өдөр тутмын чанарын баталгааг хангах, техник үйл ажиллагааг зохион байгуулах, лабораторийн ур чадвар шаардсан нарийн шинжилгээг гүйцэтгэх, дүгнэлт гаргах.
Тавигдах шаардлага:
– Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
– Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх
– Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
– Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
– Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
– Компьютерийн хэрэглээний программудыг бүрэн эзэмшсэн
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай