Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Түрүү булчирхайн болон бөөрний хортой хавдрын үед шинж тэмдэг илэрдэггүй

“Интермед эмнэлгийн бөөр шээсний замын мэс заслын тасгаас ярилцлага авлаа. Энэ удаа түрүү булчирхайн болон бөөрний хортой хавдрын үед хийгдэх эмчилгээний талаарх зөвлөгөөг бидэнд өгсөн юм.”

Түрүү булчирхайн болон бөөрний хортой хавдрын үед шинж тэмдэг илэрдэггүй

-Эрчүүд түрүү булчирхайдаа хэдий үеэс анхаарч эхлэх нь зүйтэй вэ?

-Дөчин наснаасаа анхаарч эхэлбэл илүү зохилтой. Энэ үед түрүү булчирхайн хоргүй томрол, үрэвсэл, хортой хавдар үүсэх магадлал ихэсдэг.

-Түрүү булчирхай өвдсөнөөр ямар сөрөг үр дагавар гардаг вэ?

-Түрүү булчирхай томорсон тохиолдолд шээс давсагнаас бүрэн гарахгүй, давсганд байнга шээс үлдэж, сөөргөө урвал явагдсанаар бөөрөнд ачаалал өгч, улмаар бөөр, шээсний замын өвчлөл үүсэх эрсдэлтэй.

-Түрүү булчирхайн хортой хавдрын үед дурангийн аргаар мэс засал хийх боломжтой юу?

-Түрүү булчирхайн хортой хавдар нь эрт үедээ шинж тэмдэг өгдөггүй боловч цусны шинжилгээ, эхо, эдийн шинжилгээгээр урьдчилан мэдэх боломжтой. Түрүү булчирхайн хортой хавдрын үед мэс засал хийх бөгөөд хавдрын үе шатаас хамаарч эр гормон дарангуйлах эмчилгээ, мөн туяа эмчилгээ хийдэг. Мэс заслыг дурангаар болон нээлттэй аргаар хийж болно. Интермед эмнэлэг түрүү булчирхайн хортой хавдрын үед дурангийн аргаар мэс засал хийж байгаа. Хагалгааны дундаж хугацаа 7-8 цаг үргэлжилнэ. Энэ нь урологийн салбарын том хэмжээний мэс засал юм.

-Бөөрний хорт хавдрыг урьдчилан мэдэх боломжтой юу?

-Бөөрний хавдар үүссэн ихэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй учир тохиолдлоор оношлогддог. Бөөрний үүсвэрүүд хортой байх нь элбэг бөгөөд бөөрний хортой хавдар оношлогдсон тохиолдолд мэс заслаар эмчлэх боломжтой. Хамгийн элбэг тохиолдох бөөрний хавдар нь бөөрний өөрийн эдийн хавдар юм. Гол эмчилгээний арга нь бөөрийг бүтнээр болон хэсэгчлэн тайрах мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар хийх, мөн хавдрын үе шатаас хамаарч интерферон, интерлейкин-2 болон химийн нэмэлт эмчилгээ хийх юм. Интермед эмнэлэгт дурангийн аргаар бөөр авах болон хэсэгчлэн тайрах мэс заслыг мөн хийдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг Интермед эмнэлгийн 7701-1111 утсаар авна уу.

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос