Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Тулай өвчний үеийн хоолны дэглэм гэж байдаг уу?
Нийтэлсэн огноо: 2019-12-19

Пурин ихтэй хоол хүнс ямар хүнс байдаг вэ?

Пурин гэдэг бодисын задралаас үүссэн шээсний хүчил нь биед ихэссэн үед бие махбодын эд эрхтэнд хуримтлагддаг.

Пурин багатай хоол хүнс хэрэглэх нь тулай өвчний үед болон үүсэх эрсдэлтэй хүмүүст эмчилгээний хоол чухал юм.

Пурин ихтэй хоол хүнс их хэрэглэснээр таны эд эрхтэнд шээсний хүчлийг ихэсгэж тулайн өвчнийг сэдрээдэг.

Иймд таны цусанд дахь шээсний хүчил ямар байгаагаас хамаарч доорх санамжийг хэрэгжүүлээрэй.

I. Таны цусанд дахь шээсний хүчил хэт их ихэссэн тохиолдолд доорх хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

  1. Пиво болон үр тариагаар нэрсэн архи спиртэн төрлийн ундаа
  2. Улаан мах: Хонь, ямааны мах, гахайн мах гэх мэт
  3. Дотор мах: Элэг, бөөр, булчирхайлаг эрхтэн
  4. Далайн бүтээгдэхүүн: Ялангуяа сам хорхой, далайн хясаа, сардин загас, туна загас, зурхай загас, косерволсон загас гэх мэт
  5. Сахароз болон фруктоз ихээр агуулсан хүнс: Элсэн чихэр, чихэр, хийжүүлсэн ундаа, зайрмаг, шоколад, торт, кейкс
  6. Ганбургер, чисбургер, пицца, шарсан тахианы мөч, их тосонд шарсан хоол
  7. Транс өөх ихээр агуулсан хүнс: Маргарин, майонез, чипс, тортны крем
  8. Солонгос, хятад хоол
  9. Даршилсан ногоо
  10. Авокадо жимс
  11. Газрын самар

II. Шээсний хүчил бага зэрэг ихэссэн тохиолдолд та доорх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Тэгэхдээ хэмжээ хангаарах хэрэгтэй.

  1. Жимс: Өдөрт 1-2 төрлийг сонгох. Жимсний 100%-ийн шүүсийг өдөрт 1 аяга
  2. Чихэр болон чихэр агуулсан хүнсийг бага хэрэглэх
  3. Давсыг бага хэрэглэх
  4. Мөөг, бууцай, аспарагус, цагаан цэцэгт байцаа

III. Зөвшөөрөх хоол хүнс:

Үр тарианы төрөл:Энэ төрөл нь илчлэг ихтэй тул жин хасаж буй тохиолдолд хэмжээ хянах хэрэгтэй. Жишээ нь: Гурвалжин будаа, хөц будаа, шар будаа, овьёос зэргийн түлхүү хэрэглэх нь сайн.

Загас, махны төрөл: Энэ төрлөөс өндөг, бяслаг, дүпү хэрэглэж болно. Та өдөрт авах илчлэгийг тооцоолоод, илчлэгийн 15%-ийг махны төрлөөс хэрэглээрэй. Дунджаар хоногт 150-170гр хэтрэлгүй хэрэглэнэ. Хэрэв шээсний хүчил хэт ихэссэн тохиолдолд махны хэмжээг бууруулах хэрэгтэй. Махыг хэрэглэхдээ аль болон тос багатайг сонгох. Шээсний хүчил ихэссэн үед зарим загасыг хэрэглэнэ. Жишээ нь: Сальмон, тул загас.

Хүнсний ногооны төрөл: Та энэ төрлийг хооллох бүрдээ сонгох. Учир нь ногоо нь илчлэг бага агуулдаг тул таны биеийн жин хасах болон хянахад тустай. Харин мөөг, бууцай, аспарагус, цагаан цэцэгт байцааг болгоомжтой хэрэглээрэй.

Өөх тосны төрөл:Энэ төрөлд самар, хушга, майонез, хонины сүүл, өрөм, цагаан тос, зөөхий, цөцгийн тос, ургамлын бүх төрлийн тос орно. Өдөрт авах илчлэгийн 30%-аас доош тосноос авах. Тосыг аль болох бага хэрэглэх нь зүйтэй.

Сүү, сүүн бүтээгдэхүүний төрөл:Энэ төрөлд ааруул, аарц, сүү, тараг зэрэг багтана. Сүү, таргийг сонгохдоо аль болон тослог багатайг сонгох. Өдөрт 1-3 аяга хэрэглэж болно. Учир нь тослог багатай сүү нь шээсний хүчилд нөлөө үзүүлэхгүй. Гол нь тослог нөлөөлдөг байна.

Жимс, жимсгэнийн төрөл:Энэ төрөлд улаан лооль орно. Жимсэнд илчлэгийн агууламж тодорхой хэмжээгээр байдаг. Иймд хэмжээг анхаарч, аль болон хүчил бага зэрэг агуулсан жимсийг сонгож хэрэглээрэй.

Шингэн:Усыг өдөрт 8-16 аяга /2,5-3,5л/ уух. Нэг удаагийн хэмжээ 200-350мл. Оройд шингэний хэрэглээг багасгана. Кофе, хар цай ууж болно.

IV. Амьдралын хэв маягт анхаарах:

  1. Биеийн жин их бол биеийн жинг хасах
  2. Хоногт авах илчлэг болон зарцуулах илчлэгт анхаарах
  3. Нэг дор их идэхгүй байх
  4. Хөдөлгөөний идэвх нэмэгдүүлэх
  5. Агаарт сайн гарах
  6. Гадуур хооллолтондоо анхаарах
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+