Мэдээллийн ажилтан
+976 77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол Улс
Search
Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг мэдрэлийн тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношилж, эмчилж зөвлөгөө өгч байна. 
Интермед эмнэлгийн мэдрэлийн тасаг нь насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдийн мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг нейрофизиологийн болон нейрорадиологийн оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан олон улсын стандартын дагуу оношлон, зөвлөгөө өгч, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн архаг эмгэгтэй өвчтөнийг хяналтдаа авч, зөвлөгөө өгч байна.
Үүнд:
  • Тархины судасны хурц болон архаг эмгэгүүд (тархины цус харвалт, тархины шигдээс)
  • Толгой өвдөлт
  • Эпилепси, уналт таталт
  • Захын мэдрэлийн эмгэгүүд
  • Нурууны өвдөлт
  • Төв мэдрэлийн тогтолцооны үрэвслийн эмгэгүүд
  • Тархмал хатуурал
  • Хөдөлгөөний тогтолцооны өвчнүүд
  • Мэдрэл –булчингийн өвчнүүд
  • Гавал тархины гэмтэл
  • Тархи нугасны хавдрын оношилгоо
  • Нойргүйдэл, нойрны үеийн амьсгал тасалдалт

Бид доорх шинжилгээний аргуудыг оношилгоонд ашиглаж байна.

Тусламж үйлчилгээг үзүүлэхдээ Японы Nihon Kohden фирмийн EEG-1200 маркийн видео бичлэг бүхий тархины цахилгаан бичлэгийн, Германы DWL фирмийн тархины судасны доплерографийн, Siemens фирмийн Acuson S2000 гүрээний судасны дуплекссонографийн, Японы Koiko Medical фирмийн нойрны үеийн амьсгал тасалдалтыг илрүүлэх гэрийн төхөөрөмж зэрэг сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжүүдийг оношилгоондоо ашиглаж байна.

Толгой өвдөх, толгой эргэх, тэнцвэр алдагдах, нойр хямрах, нойронд амьсгал тасалдах, үе үе ухаан алдаж унах, нүүр мурийх, ууц, нуруу өвдөх, булчин сулрах болон чангарах зэрэг шинж илэрвэл мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Мөн онош тодруулах болон баталгаажуулах, эмчилгээний сүүлийн үеийн арга, өндөр үр дүнтэй эм тариа хэрэглэх, эмчийн хяналтад орох шаардлагатай бол тус тасгийн эмч нарт хандана уу.

Эмчийн үзлэгийн цаг авах: Интермед апп, 7701-1111
Intermed app татах: https://qrco.de/bc1UYW

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба