Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

УГ ТЕНДЕРИЙН ХУГАЦАА ДУУССАН БАЙНА.

Зарласан огноо 2022-10-14
Захиалагч Интернэйшнл Медикал Сентер ХХК
Тендерийн дугаар Bid-IMC-22-02
Тендерийн нэр Эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх

 

1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. [Захиалагч шалгарсан байгууллагатай нэг жилийн хугацаанд худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.]

 

2.      ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх.
  • Ашиг сонирхлын зөрчилгүй байх

 

3.      ТЕНДЕРТ БҮРТГҮҮЛЭХ

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 10 сарын 21-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 100,000 [зуун мянган] төгрөгийн хураамж төлсөн баримт (Гүйлгээний утга дээр компанийн регистрийн дугаарыг бичих).

 

Банк: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны нэр: Интернэйшнл Медикал Сентер ХХК
Дансны дугаар: 470 002 051

 

4.      ТОДРУУЛГА

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

 

Нэр, албан тушаал: Худалдан авалтын алба
Утас: Утсаар холбогдож мэдээлэл авахгүй, цахим шуудан болон албан бичгээр хандана уу
Имэйл: imc_procurement@intermed.mn

 

5.      ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ ӨГӨХ

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

 

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 10 сарын 28-ны 10:00 цагаас өмнө

/Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, 2022.10.28-ний өдөр хаалттай нээнэ/

Тендер хүлээн авах хэлбэр: Цахим (Тендерийн баримт бичгийг агуулсан flash-ийг битүүмжлэн ирүүлэх)
Тендер хүлээн авах хаяг: Мөнх Товер оффис, 3 давхарт/Интермед эмнэлгийн захиргаа/ Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 19-р хороолол,Чингисийн өргөн чөлөө 41

 

6.      БУСАД

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцана.

 

Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ.

 

Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.

 

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос