Телемедицин буюу онлайнаар эмнэлгийн тусламж үйлчилгээг авснааp:
- Тогтмол хяналтад байдаг эмчээс хяналтын шинжилгээ, эмчилгээний хяналтыг хийлгэх
- Багцын шинжилгээнд хамрагдаад дүгнэлтээ өөрийн биеэр ирж авч амжихгүй тохиолдолд
- Гэрээсээ гарах боломжгүй хэвтрийн дэглэмтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан, жирэмсэн хүмүүс
- Хөл хорионы улмаас эмнэлэгт ирэх боломжгүй үед та онлайнаар эмчийн зөвлөгөөг авах боломжтой.
Телемедицин үйлчилгээний давуу талууд:
- Өөрийн байгаа газраас шууд холбогдох боломжтой (хилийн чанадаас, орон нутгаас гэх мэт интернеттэй бол байршлын хувьд хязгааргүй)
- Хөл хорионы үед гэрээсээ гарах шаардлагагүй
- Эрсдэлгүй, шинээр халдвар авах эрсдэл үүсэхгүй
- Эмнэлгийн дараалалд хүлээх шаардлагагүй
- Замын түгжрэлд орохгүй, тээврийн зардал гарахгүй
- Цаг хугацааг хэмнэнэ
Хэрэв та телемедицин үйлчилгээг авахыг хүсвэл Интермед эмнэлгийн 7701-1111 дугаараар онлайн зөвлөгөө авах эмчийн цагийг баталгаажуулаарай.