Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Тамхинаас татгалзая

Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Тамхины орцонд хүнцэл, аммиак, формальдегид, азотын хий гэх мэт маш олон төрлийн үхлийн аюултай химийн хортой бодисууд байдаг бөгөөд энэ нь хорт хавдар, чихрийн шижин зэрэг хүнд өвчнүүдийн үндсэн шалтгаан болдог байна.

Тамхины утаа нь өөрийгөө хордуулаад зогсохгүй, дэргэд байгаа хүмүүсээ дам тамхидалтанд өртүүлж хордуулдаг. Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг.

Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон.

Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм.

Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг. Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог.

Xэрвээ та тамхи татдаг бол уушгины багтаамж тодорхойлох шинжилгээг өгснөөр уушгины үйл ажиллагаа жилээс жилд хэрхэн буурч байгааг илрүүлж болно. Та Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх тасагт хандаарай.

Та уушгины багц шинжилгээний мэдээлэл авах бол ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу.

 

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос