Хэвлийгээр өвдөх, халуурах, бөөлжих, турах, өтгөн саатах, арьс салст шарлах, дал мөрөөр дамжиж өвдөх, хэвлий болон цавь орчим овойж хавдах, шулуун гэдэснээс цус гарах, цагаан мах эргэх, хөлийн судас бүдүүрэх, ганц хуруутах, хумс шигдэх, зөөлөн эдэд үүсвэр үүсэх, арьсны идээт үрэвслүүд болох хатиг, буглаа гарах зэрэг шинжүүдээс илэрвэл мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Мөн ахуйн осол гэмтэлд өртөх, нурууны хурц болон архаг өвдөлтүүд илэрсэн бол гэмтэл согог судлал, нуруу нугасны мэс заслын эмчид хандана уу. Хамар, чих, дайвар хөндийн үрэвсэл, толгой хүзүүний байрлалтай үүсвэр өөрт мэдэгдсэн нөхцөлд Чих, хамар, хоолойны кабинетаар үйлчлүүлнэ үү.
Үе солих мэс засал, дээд болон доод мөчдийн ясны хугарал мөн зөөлөн эд болох булчин, шөрмөс холбоосны урагдлын мэс засал эмчилгээг анхны тусламж үзүүлэх хөдөлгөөн хязгаарлаж гибс тавих, зориулалтын чиг зүйлгэх, мэс засал эмчилгээ, мэс заслын дараах хөдөлгөөн засал, физик эмчилгээ зэрэг цогц тусламж үйлчилгээг хувь хүн бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулан үзүүлнэ.
Мөн ясны гэмтлийн үед хугарал бэхлэх зорилгоор ашигладаг суулгац буюу ялтас шураг нь хүний биед харшил урвал өгдөггүй, ган ялтаснаас бат бөх, соронзон долгионы нөлөөнд ордоггүй цаашид эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд ороход сөрөг нөлөөгүй олон улсад өргөн хэрэглэгддэг титан материалтай, тухайн ясны анатомийн хэлбэрт тохирсон ялтас шураг хэрэглэж байна.
- Элэг
- Цөс
- Дэлүү
- Нойр булчирхай
- Ходоод
- Бүдүүн гэдэс
- Бөөр, шээсний зам
- Түрүү булчирхай
- Ивэрхий
- Мухар олгой
- Хоол боловсруулах эрхтэн
- Хавдрын хөнгөвчлөх хагалгаа
- Зөөлөн эдийн үүсвэр (үү, ургацаг)
- Хатиг, буглаа, ганц хуруутах, шигдсэн хумсны эмчилгээ
- Гэмтлийн үеийн анхны тусламж
- Хөдөлгөөн хязгаарлах гибс тавих /Viber splint, Cast/
- Анатомийн хэлбэрт тохирсон дэмжигч бэхэлгээ зүүх
- Гэмтлийн үеийн бүрэн оношилгоо хийх /Рентген-DR, Компьютер томографи-CT, Соронзон Резонанс Томографи-MRI/
- Дээд мөчдийн гэмтэл /эгэм, атгаал, шуу, богтос, сарвууны ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
- Доод мөчдийн гэмтэл /дунд чөмөг, шаант, тахилзуур, шагайн, өсгий, тавхайн ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
- Спортын гэмтэл /мөрний үе, өвдөгний үе, шагайн үений холбоос болон мөгөөрсөн эдийн гэмтлийн мэс засал эмчилгээ/
- Үе мөчний согог засал эмчилгээ /Түнхний үе солих, өвдөгний үе солих мэс засал эмчилгээ/
- Үений тарилга эмчилгээ
- Гэмтлийн дараах нөхөн сэргээх, физик эмчилгээ, уламжлалт зүү, төөнүүр засал эмчилгээ
- Cогог заслын чиглэлээр БНСУ-ийн Анам Их Сургуулийн эмнэлэг, БНЭУ-ийн Fortis болон Apollo эмнэлэгтэй телемедицинээр холбогдон зөвлөгөө авах үйлчилгээ