Хүүхэд, нярай


Интермед эмнэлгийн хүүхэд, нярайн тасаг нь 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмгэг үеийн тусламж үйчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт олон улсын стандартын дагуу үзүүлж байна.

Тус тасаг нь шинэ төрсөн нярайг хянах, амьсгал дэмжих, фото эмчилгээ хийх болон дулаацуулах ширээг цогцоор нь шийдсэн, орчин үеийн олон улсын эмнэлгийн практикт ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт аппарат, хэрэгслээр бүрэн тоноглогдсон юм. Мөн нярайн түнхний болон зүрх, зулайн эхо хийх, уушигны багтаамж тодорхойлох зэрэгт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг.

Хүүхдийн биеийн онцлогт тохирсон ор, сахиурын ор, хүүхэд тус бүрийн онцлогт тохирсон хоол, хүүхдийн сүүний болон хөхүүлэх өрөө, тоглоомын хэсэг зэрэг хүүхэд, эцэг эхчүүдэд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн. Оношилгооны багаж хэрэгсэл, лаборатори, радиологийн цогц тусламж үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Интермед эмнэлэгт хүүхдийн насны онцлогт тохирсон 3 төрлийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц шинжилгээ болон таргалалттай xүүxдэд зориулан 3 төрлийн багц шинжилгээ хийж байна.

Тусламж үйлчилгээ

Манай тасгийн эмч, мэргэжилтнүүд хүүхдэд тохиолддог дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:

  • Эрт нярай үеийн эмгэгүүд, нярайн шарлалт
  • Сульдаа
  • Тураал
  • Цус багадалт
  • Амьсгалын дээд замын эмгэгүүд (ханиад, шуухинаа)
  • Гуурсан хоолой, гуурсанцрын үрэвсэл
  • Уушгины багтраа
  • Хатгаа
  • Суулгалт /вирусын болон нянгийн гаралтай/
  • Харшил, харшилт хам шинжүүд

Мөн эцэг, эхчүүд болон хүүхдийн асран халамжлагч нарт дараах чиглэлээр зөвлөгөө өгч байна. Үүнд:

  • Нярайн асаргаа, сувилгаа
  • Эмгэгтэй хүүхдийн өвөрмөц асаргаа, сувилгаа
  • Хүүхдийн өсөлт хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө

Эмч мэргэжилтнүүд

Сосорбарамын Энхмандал

Хүүхдийн тасгийн эрхлэгч

Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр

Танилцуулга үзэх

Дамдинжавын Гэрэлмаа

Хүүхдийн уушги судлалын эмч

Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор

Танилцуулга үзэх

Дүгэрсүрэнгийн Оюун-Эрдэнэ

Хүүхдийн эмч

Ахлах зэргийн эмч, АУ-ны магистр

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл