Гэмтэл согог мэс засал


Интермед эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасаг нь мөчдийн гэмтэл, согогийн тусламж үйлчилгээг олон улсын чанар стандартын төвшинд Евро стандартын дагуу бүрэн тоноглогдсон ламинар урсгал бүхий агааржуулалтын системтэй вакуум хагалгааны өрөөнд үзүүлж байна.

Үе солих мэс засал, дээд болон доод мөчдийн ясны хугарал мөн зөөлөн эд болох булчин, шөрмөс холбоосны урагдлын мэс засал эмчилгээг анхны тусламж үзүүлэх хөдөлгөөн хязгаарлаж гибс тавих, зориулалтын чиг зүйлгэх, мэс засал эмчилгээ, мэс заслын дараах хөдөлгөөн засал, физик эмчилгээ зэрэг цогц тусламж үйлчилгээг хувь хүн бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулан үзүүлнэ.

Интермед эмнэлэг гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээндээ эмчилгээний чухал хэсэг болох имплант буюу хиймэл үе болон хугарал бэхлэх анатомийн хэлбэр бүхий түгжээт ялтас, шураг, уян утсыг Дэлхийд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ тэргүүлэгч АНУ-ийн Zimmer biomet, БНСУ-ийн TDM, Corentec, ХБНГУ-ийн BBraun зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгон ашигладаг.

Мөн ясны гэмтлийн үед хугарал бэхлэх зорилгоор ашигладаг суулгац буюу ялтас шураг нь хүний биед харшил урвал өгдөггүй, ган ялтаснаас бат бөх, соронзон долгионы нөлөөнд ордоггүй цаашид эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд ороход сөрөг нөлөөгүй олон улсад өргөн хэрэглэгддэг титан материалтай, тухайн ясны анатомийн хэлбэрт тохирсон ялтас шураг хэрэглэж байна.

Тусламж үйлчилгээ

  • Гэмтлийн үеийн анхны тусламж
  • Хөдөлгөөн хязгаарлах гибс тавих /Viber splint, Cast/
  • Анатомийн хэлбэрт тохирсон дэмжигч бэхэлгээ зүүх
  • Гэмтлийн үеийн бүрэн оношилгоо хийх Рентген-DR, Компьютер томографи-CT, Соронзон Резонанс Томографи-MRI/
  • Дээд мөчдийн гэмтэл /эгэм, атгаал, шуу, богтос, сарвууны ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
  • Доод мөчдийн гэмтэл /дунд чөмөг, шаант, тахилзуур, шагайн, өсгий, тавхайн ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
  • Спортын гэмтэл /мөрний үе, өвдөгний үе, шагайн үений холбоос болон мөгөөрсөн эдийн гэмтлийн мэс засал эмчилгээ/
  • Үе мөчний согог засал эмчилгээ /Түнхний үе солих, өвдөгний үе солих мэс засал эмчилгээ/
  • Үений тарилга эмчилгээ
  • Гэмтлийн дараах нөхөн сэргээх, физик эмчилгээ, уламжлалт зүү, төөнүүр засал эмчилгээ
  • Cогог заслын чиглэлээр БНСУ-ийн Анам Их Сургуулийн эмнэлэг, БНЭУ-ийн Fortis болон Apollo эмнэлэгтэй телемедицинээр холбогдон зөвлөгөө авах үйлчилгээ

Эмч мэргэжилтнүүд

Цийрэгзэнгийн Энх-Амгалан

Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч

Ахлах зэргийн эмч, АУ-ны магистр

Танилцуулга үзэх

Наранхүүгийн Батсайхан

Мэс заслын эмч

Тэргүүлэх зэргийн эмч , Клиникийн профессор

Танилцуулга үзэх

Батболдын Дөлгөөн

Бөөр, шээсний замын мэс заслын эмч

АУ-ны магистр

Танилцуулга үзэх

Санжаажамцын Амарсайхан

Бөөр, шээсний замын мэс заслын эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл