Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасаг


Манай тасаг нь орчин үеийн эмнэлгүүдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний практикт ашиглагдаж буй дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмжүүд, технологийг ашиглан хүндээр өвдсөн эмчлүүлэгчдэд эрчимт эмчилгээний орчин үеийн хяналт, эмчилгээ, сувилгаа, мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах өвдөлт намдаалтыг олон улсын стандарт, удирдамжийн дагуу, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган үзүүлж байна.

Тусламж үйлчилгээ

Мэс засал эмчилгээний үеийн бүсчилсэн болон ерөнхий мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаалт, ажилбарын үеийн тайвшруулалтыг эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган, орчин үеийн хяналтын болон эмчилгээний зөвлөмж, нотолгоонд тулгуурлан үзүүлдэг.

Мэдээгүйжүүлэгтэй холбоотой дараах аргуудыг өргөн ашиглаж байна.

Ерөнхий мэдээгүйжүүлэг: насанд хүрэгчид болон хүүхдэд

Бүсчилсэн мэдээгүйжүүлэг:

  • Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг
  • Нугасны хатуу хальсны гаднах хөндийн мэдээгүйжүүлэг
  • Мөчдийн мэдрэлийн хоригууд

Өвдөлт намдаалт:

  • Төрөлтийн өвдөлт намдаалт: нугасны хөндийн, нугасны хатуу хальсны гаднах хөндийн, хавсарсан
  • Хагалгааны дараах өвдөлт намдаалт: мөчдийн болон их биеийн мэдрэлийн хоригууд

Ажилбарын тайвшруулалт:

  • Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо, эмчилгээний үеийн тайвшруулалт
  • Мэс ажилбарын үеийн тайвшруулалт
  • Хүүхдийн болон насанд хүрэгчдийн MRI шинжилгээний үеийн тайвшруулалт
  • Улаан хоолойгоор хийх зүрхний ЭХО шинжилгээний үеийн тайвшруулалт

Амь насанд аюултай, хүндээр өвдсөн эмчлүүлэгчдэд 24 цагийн турш амин эрхтэний үйл ажиллагааг тасралтгүй хянаж, аюулгүй эмчилгээ, оношилгооны ажилбаруудыг халдвар хамгааллын өндөр түвшинд гүйцэтгэхийг зорьдог.

Дараах эмгэгийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Төрөл бүрийн шалтгаантай шокууд, үжил, үжлийн шок. Олон эрхтэний дутагдал
  • Амьсгалын үйл ажиллагааны цочмог алдагдал
  • Бөөрний үйл ажиллагааны цочмог алдагдал
  • Элэгний цочмог болон архаг дутагдал ээнэгшил алдах байдал, Ходоод гэдэсний замын цочмог цус алдалт
  • Төрөл бүрийн ухаангүй байдлууд
  • Чихрийн шижин өвчний хүндрэлүүд
  • Эх барих, эмэгтэйчүүдийн өвчний шалтгаант хүндрэлүүд
  • Томоохон мэс заслын дараах хяналт эмчилгээ

Эмч мэргэжилтнүүд

Адьяадоржийн Саранбаатар

Эмчилгээ эрхэлсэн захирал, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Жамбиймоломын Мөнхзул

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Бэгзжавын Цолмон

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч

Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Төмөрийн Солонго

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

Ахлах зэргийн эмч, АУ-ны магистр

Танилцуулга үзэх

Дашжамцын Шүхэрт

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

АУ-ны магистр

Танилцуулга үзэх

Даваажамцын Болормаа

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл