Яаралтай тусламж


Интермед эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг нь жилийн 365 хоног, 24 цагаар ажилладаг бөгөөд нэн даруй, яаралтай тусламж шаардлагатай өвчтөнд Олон улсын JCI болон Америкийн Зүрхний Нийгэмлэг, Европын Сэхээн Амьдруулах Нийгэмлэгийн стандарт, зөвлөмж, зааврын дагуу тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Яаралтай тусламжийн тасаг нь яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд тус тасгийн бүх эмч мэргэжилтэн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн эмч нар байдаг.

Лаборатори, дүрс оношилгоо, эрчимт эмчилгээ, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг бүрэн цогцоор нь үзүүлнэ.

Тусламж үйлчилгээ

Яаралтай тусламжийн тасаг нь дараах тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

  • Дотрын яаралтай тусламж: Зүрх, уушги, мэдрэл, дотоод шүүрэл, бөөр, хоол боловсруулах эрхтний яаралтай эмгэгүүд
  • Мэс заслын яаралтай тусламж: Хэвлийн цочмог өвдөлт, яаралтай мэс засал шаардлагатай эмгэгүүд (Мухар олгойн үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, гэдэсний түгжрэл гэх мэт), шарханд анхдагч цэгцлэлт, оёдол хийх, цочмог цус алдалт
  • Гэмтлийн яаралтай тусламж: Мөчдийн хугарал, мултрал, хавсарсан гэмтлүүд, тархины гэмтэл
  • Харшлын яаралтай тусламж
  • Эх барих эмэгтэйчүүдийн яаралтай тусламж
  • Хүүхдийн яаралтай тусламж
  • Эмнэлэг хооронд, хот хооронд, улс хоорондын нүүлгэн шилжүүлэлт (Medical evacuation)
  • Ерөнхий эмчийн үзлэг

Эмч мэргэжилтнүүд

Бат-Эрдэнийн Батсүрэн

Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч

АУ-ны магистр

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл