Чих, хамар, хоолой


Интермед эмнэлгийн Чих, Хамар, Хоолойн тасаг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн чих, хамар, хоолойн өвчин эмгэгийг Германы “Otopront” фирмийн “Basic plus” иж бүрдэл болон уян, хатуу дуран ашиглан үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж байна. Мөн тухайлсан Чих, хамар, хоолой – Толгой, хүзүүний байрлалтай хортой ба хоргүй үүсгэвэр, өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна.

Танд доорхи шинж тэмдэг илэрвэл ЧХХ эмчийн үзлэг хийлгэхийг зөвлөж байна.

  • Хоолой өвдөх, ханиалгах, халуурах, хоолой хөндүүрлэх, сөөж паргих, амны хөндийд удаан хугацаанд эдгэхгүй шархтай удаан явах
  • Хамар битүүрэх, ам ангайж унтах, хурхирах, гунших
  • Хамраас цус ойрхон гарах, цус гараад тогтохгүй байх
  • Хамрын гэмтэл, хугарал
  • Хамраас өтгөн ногоон нус гарах, эвгүй үнэр үнэртэх, гунших, нүүр дух руу хүнд оргиж толгой өвдөх, халуурах, ханиалга
  • Чих өвдөх, хавдах, шуугих, чихнээс булаг гарах
  • Сонсгол буурах, чих шуугих, толгой эргэх, тэнцвэр алдагдах
  • Чихний дэлбэнгийн гэмтэл, урагдал, хэнгэргийн шинэ цоорол
  • Толгойн хүзүүний байрлалд булчирхай цочирч томрох , өвчин эмзэглэлтэй удаан явах, улайж хавдах

Тусламж үйлчилгээ

Чих, хамар, хоолойн тасаг нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Үзлэг, шинжилгээ, зөвлөгөө:

  • ЧХХ нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо
  • Толгой-хүзүү, Бамбай булчирхай, Хүзүүний тунгалагын булчирхай, Шүлсний булчирхайн эмгэгүүд ба хортой, хоргүй хавдар үүсгэвэрийн үзлэг, оношилгоо
  • Эхо хяналт дор хүзүү, толгой, амны хөндийд байрлалтай үүсгэврээс эсийн (FNA- Fine Needle Aspiration) болон эдийн (CNB- Core needle biopsy) шинжилгээ, оношилгоо
  • Сонсголын бичлэг
  • Тимпанометрийн шинжилгээ

Эмчилгээ, мэс ажилбарууд:

  • Чих, хамар, хоолой - Толгой хүзүүний үрэвсэлт өвчнүүдийн эмийн эмчилгээ
  • Хамрын цус алдалт тогтоох яаралтай тусламж
  • Чих, хамар, хоолойгоос гадны биет авах
  • Хүзүү, нүүрний байршилтай мэнгэ, ургацаг авах мэс ажилбар
  • Оношлогооны зорилгоор хамар-нармай, амны хөндий, залгиур-төвөнх, толгой-хүзүүнээс хэсгийн болон ерөнхий унтуулгатай эдийн шинжилгээ авах мэс ажилбарууд хийх
  • Чих, хамар, хоолой-Толгой хүзүүний байршилтай хатиг буглааг хэсгийн болон ерөнхий мэдээ алдуулалттай нээх мэс ажилбарууд, хяналт
  • Тагнайн болон нармайн гүйлсэн булчирхайн мэс засал
  • Хамрын хөндий ба дайвар хөндийнүүдийн дурангийн мэс засал
  • Хамрын таславч тэгшлэх ба амьсгалын зам чөлөөлөх мэс засал
  • Хэнгэрэг хальсанд тубь тавих мэс ажилбар

Эмч мэргэжилтнүүд

Доржсүрэнгийн Сарантуяа

Чих, хамар, хоолойн мэс заслын эмч

Чих, хамар, хоолойн тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр

Танилцуулга үзэх

Ганбатын Гэрэлтуяа

ЧХХ, Толгой, хүзүүний мэс заслын эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл