Шүд


Шүдний кабинет нь шүдний эмгэгийн оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шүдний рентген зураг авах, багаж ариутгах тусгай нэгжүүдтэй, нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал тав тухыг хангасан орчинд найдвартай тусламж үйлчилгээг үзүүлж байна. Интермед эмнэлэгт шүдний эмгэгээр нарийн мэргэшсэн, туршлагатай гадаад болон гадаадад мэргэжил эзэмшсэн эмч нарын баг ажиллаж байна.

Тусламж үйлчилгээ

Интермед эмнэлгийн шүдний кабинет нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Амны хөндийн ерөнхий болон нарийвчилсан үзлэг, оношилгоо

Рентген зураг (периапикал, панорам, цефалометрик)

Урьдчилан сэргийлэх эмчилгээ:

  • Чулуу болон өнгөр цэвэрлэгээ
  • Фторт түрхлэг
  • Шүдний ховил нөхөх

Шүдний эмчилгээ:

  • Ломбо
  • Сувгийн эмчилгээ

Жижиг мэс ажилбар:

  • Шүд авалт
  • Гажиг заслын заалтын
  • Саатсан болон хүндрэлтэй агт араа
  • Хэлний болон уруулын хөвч тайрах
  • Имплант
  • Бусад

Согог засах эмчилгээ:

  • Бүх төрлийн бүрээс
  • Гүүрэлсэн шүдэлбэр
  • Hollywood smile

Гажиг заслын эмчилгээ:

  • Авагддаг зэмсэг
  • Метал болон шаазан бракэт зэмсэг
  • Эрүүний үений эмчилгээ

Шүдний гэмтлийн эмчилгээ:

  • Чиг тавих

Эмч мэргэжилтнүүд

Хосе Алберто

Шүд, эрүү нүүр, имплантын мэс заслын эмч

АУ-ны магистр

Танилцуулга үзэх

Цэдэнбатын Хүдэрмөнх

Шүд, нүүр амны согог заслын эмч

Танилцуулга үзэх

Шинэнгийн Батцэцэг

Нүүр ам судлалын эмч

АУ-ны магистр

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл