Цээжний хөндийн мэс засал


Тус тасагт ерөнхий, хэвлийн дурангийн, судасны, хавдрын болон эрхтэн шилжүүлэх мэс заслаар мэргэшсэн Монголын чадварлаг эмч нарын баг цээжний хөндийн байрлалын (уушги, голт, улаан хоолой, хөх,ходоодны амсар хэсэг) хавдрын болон хавдрын бус өвчлөл мөн хоргүй хавдрын оношилгоо эмчилгээг нотолгоонд суурилсан өвчтөний аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд үзүүлж байна. Түүнчлэн мэс заслын бус хими эмчилгээ, байт эмчилгээ, дархлалын эмчилгээ, хавдрын хожуу шатны хөнгөвчлөх болон өвдөлт намдаах эмчилгээ, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, сургалт, судалгаа, оношилгоо эмчилгээний тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу xүргэнэ.

Тусламж үйлчилгээ

Тус тасаг “Minimally Invasive” буюу хөнөөл хамгийн багатай, өвчтөнд гарч болзошгүй эрсдэлийг бууруулсан орчин үеийн арга техник болох дурангийн мэс заслын аргаар уушги, улаан хоолой, голтын хавдрын хагалгааг дурангийн мэс заслын аргаар хийдэг.

  • Цээжний хөндий байрлалтай хоргүй хавдрын дурангийн мэс засал эмчилгээ оношилгоо
  • Ходоодны орох хэсгийн хорт хавдрын мэс заслын эмчилгээ
  • Хөхний хортой болон хоргүй хавдрын оношилгоо эмчилгээ
  • Хөхний нөхөн сэргээх мэс засал, хөхний дурангийн мэс засал
  • Хөхний хурц болон архаг үрэвсэлт өвчин хоргүй хавдар болон нэмэгдэл хөхний булчирхайн эмгэг
  • Гарын алга хөлрөх эмгэгийн /hyperhidrosis/ дурангийн мэс засал
  • Мэс заслын бус хими эмчилгээ
  • Байт эмчилгээ
  • Дархлалын эмчилгээ
  • Хавдрын хожуу шатны хөнгөвчлөх ба өвдөлт намдаах эмчилгээ
  • Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, сургалт, судалгаа

Эмч мэргэжилтнүүд

Алтангэрэлийн Болд

Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч

Ахлах зэргийн эмч, Клиникийн профессор, АУ-ны доктор

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл