Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР – 2022
Нийтэлсэн огноо: 2022-08-29

Хөтөлбөрийн зорилго

Амжилттай суралцаж буй тэргүүний оюутан залуусыг дэмжих

Хугацаа

2022-2023 оны хичээлийн жилд

Тэтгэлгийн хэмжээ

Шалгарсан оюутанд сар бүр 100 000 төгрөг, нийт  800 000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутанд олгогдох боломжууд

  • Суралцаж байх хугацаандаа сар бүр мөнгөн тэтгэлэг авах
  • Интермед эмнэлэгт дадлага хийх
  • Интермед эмнэлэгт цагийн ажил хийх
  • Сургуулиа төгсөөд Интермед эмнэлэгт ажиллах

 

Үе шат Хугацаа Тайлбар
Бүртгэл.

 

Видео танилцуулга

Эхлэх

9-р сарын 01

 

Дуусах

9-р сарын 14

·         Улсын болон хувийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн Сувилагч, Эх баригч, Лабораторийн техникч, Дүрс оношилгооны техникч мэргэжлээр суралцагч байх

·         Төгсөх болон төгсөхийн өмнөх ангийн оюутан байх

·         Сурлагын голч 3.0 (онооны системээр 85%)-оос дээш дүнтэй

Тэтгэлэг хүсэгч оюутан https://forms.office.com/r/9hmiDrHbm4 холбоосоор орж онлайн анкет бөглөнө.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан оюутан 2 минутын видео танилцуулга бэлдэж hr@intermed.mn хаягаар ирүүлнэ.

Видеоны агуулга:

1)    Би хэн бэ (боловсрол, сонирхол, хобби)

2)    Мэргэжлээ сонгох болсон шалтгаан

3)    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар өөрийн мэргэжилтэй холбон тайлбарлах

Бүлгээр ажиллах дасгал 9-р сарын 20 Бүлгээр ажиллах аргыг ашиглан хоёр дахь шатны шалгаруулалтыг хийнэ.
Ярилцлага 9-р сарын 22, 23 Хоёр  дахь шатны шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан оюутнуудтай ярилцлага хийнэ.

Тэтгэлэгт хамрагдах 10 хүртэлх оюутныг сонгон шалгаруулна.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 9-р сарын 27 ·         Шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэлх оюутанд ТЭТГЭЛЭГ олгоно.

·         Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон төгсөх курсын оюутнуудад Интермед эмнэлэгт мэргэжлээрээ ажиллах УРИЛГА гардуулна.

·         Шалгарсан оюутнуудын нэрсийг Интермед эмнэлгийн вэб хуудсанд нээлттэй байршуулна.

 

Холбоо барих утасны дугаар: Хүний нөөцийн ажилтан 8000 0202 (ажлын цагаар)

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+