Явуулын эмнэлэг

Эхо, цус болон шээсний шинжилгээг газар дээр нь хийх зөөврийн төхөөрөмжөөр тоноглогдсон Интермед явуулын эмнэлэг 2019 оноос эхлэн алслагдсан аймаг, сумдад нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг xүргэх ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын xүрээнд Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймгуудад ажиллаж үзлэг, шинжилгээ хийж, эрсдэлтэй тохиолдлуудыг илрүүлсэн байна.

Явуулын эмнэлэг төслийн нэгэн томоохон хэсэг болох зайнаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Телемедицин, Телерадиологийн үйлчилгээг Интермед эмнэлэг 2019 онд нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээ нь онош нь тодорхойгүй өвчин, эмнэлзүйн хүнд тохиолдол зэрэг бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг зайнаас авах, зөв оношийг тодорхойлох боломжийг олгосноор цаг хугацаа хэмнэх, хувь хүн эдийн засгийн хэмнэлт хийх ач холбогдолтой юм.

Түүнчлэн Интермед эмнэлгийн 24 цаг ажилладаг Телемедицин төвөөр дамжуулан БНСУ-ийн Анам Их Сургуулийн эмнэлэг, БНЭУ-ийн Fortis болон Apollo эмнэлэгтэй телемедицинээр холбогдон зөвлөгөө авах үйлчилгээг үзүүлж байна.

7701-1111

КОЛЛ-ЦЕНТР

7700-0103

СКОРАЯ ПОМОЩЬ

8008-1919

ОРГАНИЗАЦИОННЫЙ СЕРВИС

БОЛЬНИЦА ИНТЕРМЕД, ЧИНГИС АВЕНЮ 41, РАЙОН ХАН-УУЛ 15, УЛАНБАТОР, МОНГОЛИЯ

ТЕЛЕФОН АДРЕС ПОИСК ЯЗЫК