Мэдээллийн ажилтан
+976 77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол Улс
Search
Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэгт ротавирусын вакцин хийж байна.

2-24 сартай бага насны хүүхдэд 5-6 удаа ходоод гэдэсний болон хоол боловсруулах замын эмгэг РОТАВИРУСЫН гаралтай халдвараар өвчилдөг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2009-2016 оны хооронд хийсэн судалгаагаар Монгол улсад 3000 гаруй ротавирусээр үүсгэгдсэн суулгалт өвчин бүртгэгдсэн. Энэ нь суулгалтын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт хүүхдүүдийн 45%-ийг эзэлж байна.

Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба 9-1-р сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна. Эцэг эхчүүд хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр халдварласан хэмээн нийтлэг ярьдаг. Энэ бол РОТАВИРУС юм.

Ротавирусийн халдварын үед ихэвчлэн дараах шинжүүд нийтлэг илэрнэ.

  • Бөөлжих
  • Усархаг зүйлээр суулгах (цустай бус)
  • Халуурах

Хэрэв дээрх шинж тэмдгээс аль нэг нь илэрч байгаа бол Ротавирусийн шинжилгээ яаралтай өгөхийг зөвлөж байна. Нэг удаа ротавирусээр өвдсөн хүүхэд дахин өвчлөх боломжтой ба энэ нь нэг удаа өвдөөд дархлаа тогтдоггүй дахин дахин өвдөх боломжтой гэж ойлгож болно. Харин энэхүү вирусээс хамгаалах насан туршийн дархлаа тогтох ганц арга бол ротавирусийн эсрэг дархлааны вакцин юм.

Халдвар дамжих зам:
  • Орчны гадаргуу
  • Халдвартай хүн
  • Бохирдсон эд зүйлс
  • Хоол хүнс
Халдвараас урьдчилан сэргийлэх:
  • Вакцин

Таны хүүхэд ротавирусийн вакцинд 6-р сард хамрагдсанаар 1 сарын зайтай 3 удаагийн бүрэн тунд хамрагдахад 9-р сард бүрэн дархлаа тогтсон байх болно.

Вакцин хийлгэх үед хүүхэд ямар нэгэн хурц өвчлөлгүй эрүүл байх шаардлагатай ба товлолт вакцин хийлгэх гэж байгаа бол тэр өдрөө хийлгэж болох ба товлолт вакцинаа хийлгэсэн бол 1 сарын дараа хийлгэнэ.

Ротавирусын эсрэг вакцинаар дархлаажуулах нь хамгийн үр дүнтэй арга юм. Ротавирусын эсрэг дархлаажуулалт нь хэв шинжээс хамааран ДЭМБ-аас 2-3 удаагийн давтамжтай амаар уулгах дархлаажуулалтыг зөвлөсөн байдаг.
Хаана хийлгэх вэ?

Интермед төв эмнэлэг: 7701-1111

Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Үйлдвэр 17040, АПУ компанийн зүүн талд

Интермед Сонгинохайрхан клиник: 7730-1111

Баянгол дүүрэг, Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн баруун талд Жи-Ар төвийн 5-р давхар

Интермед Сүхбаатар клиник: 7709-1111

Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 13-р хороолол, Г. Чагдаржавын гудамж, 46-р байр, 1-р давхар

Насны хязгаар: Энэхүү вакциныг 2-24 сартай бага насны хүүхдэд 1 сарын зайтай 3 удаагийн тунг амаар уулгаж дархлаа тогтооно.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-16:30 цаг

Вакцины 1 тун 50 000 төг /Вакцин хийлгэх хүүхэд бүр хүүхдийн эмчийн үзлэгт хамрагдах ба энэхүү үзлэгийн үнэ нь вакцины төлбөрт багтсан болно/

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба