Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Ротавирус гэж юу вэ?

Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба 9-1 дүгээр сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна. Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр халдварласан хэмээн нийтлэг ярьдаг. Энэ бол РОТАВИРУС юм.

Ротавирусын халдварын үед ихэвчлэн дараах шинжүүд илэрнэ.

  • Бөөлжих
  • Усархаг зүйлээр суулгах (цустай бус)
  • Халуурах

Халдвараас сэргийлэхийн тулд гараа зааврын дагуу тогтмол зөв угаах, ротавирусын эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна.

Ротавирусийн тухай 6 баримт

  1. Бага насны хүүхдүүд нь 1 нас хүртлээ 17%, 2 нас хүртлээ 80%, 5 нас хүртлээ 100% ротавирусийн халдвараар өвддөг байна.
  2. Ротавирус нь гадаад орчинд 9-19 хоног амьдрах ба бохир гар, халуун амьсгалаар дамжина.
  3. 2013 оноос ДЭМБ-аас бүх улс орнуудад Ротавирусийн вакциныг хүн амдаа хийхийг зөвлөсөн.
  4. 2020 оны байдлаар дэлхийн 80 орчим улсад Ротавирусийн вакциныг тогтмол хийж байна.
  5. Ротавирусийн халдвараар өвчилсөн ч дархлаа тогтохгүй ба хэдэн ч удаа энэхүү вирусээр өвдөх эрсдэлтэй.
  6. “ROTASIIL” вакцины 3 тунг хийлгэснээр ротавирусийн эсрэг насан туршийн дархлаа тогтоно.

Ротавирусийн эсрэг дархлаа тогтоох “ROTASIIL 5 цент вакцин”-ы тухай

Ротавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин нь ДЭМБ-аас зөвлөж буй БНЭУ-ын “Rotasiil” 5-цент вакцин байгаа. Энэхүү вакциныг 2-24 сартай бага насны хүүхдэд 1 сарын зайтай 3 удаагийн тунг амаар уулгаж дархлаа тогтооно.

Вакцин хийлгэх хүүхэд бүр хүүхдийн эмчийн үзлэгт хамрагдах ба энэхүү үзлэгийн үнэ нь вакцины төлбөрт багтсан болно. Вакцин хийлгэх үед хүүхэд ямар нэгэн хурц өвчлөлгүй эрүүл байх шаардлагатай ба вакцин хийлгэх гэж байгаа бол тухайн өдрөө хийлгэж болох ба вакцинаа хийлгэсэн бол 1 сарын дараа хийлгэнэ.

Дэлхий дээр жил бүр ротавирусаар 5 хүртэлх насны олон сая хүүхэд өвчилж, 200,000 нь нас бардаг. 2013 оноос эхлэн ДЭМБ-аас ротавирусын эсрэг вакциныг хийхийг зөвлөж ирсэн ба 2020 оны байдлаар дэлхийн нийт 80 орчим улсад тогтмол хийгдэж байна. Энэхүү вакцин нь ротавирусын өвчлөлөөс 70%, хүндрэлээс 98% хамгаална.

Насны заалт: 2-оос 24 сартай хүүхэд

Хийгдэх тун: Нийт 3 тун хийлгэсний дараа дархлаа тогтоно. 1 сарын зайтай дараагийн 2 болон 3 дахь тунг хийлгэнэ.

Найрлага: G1, G2, G3, G4, G9 бүлгийн 5.0 сая хуурай хөлдөөсөн идэвхгүй вирус агуулна.

Эсрэг заалт

  • Хүүхдийн нас хэвийн тээлтийн 2 сар хүрээгүй, эсхүл 24 сараас хэтэрсэн
  • Өмнө нь энэ вакцинд харшил өгч байсан
  • Цитрат болон вакцины бүрэлдэхүүн бодист хэт мэдрэгшилтэй
  • Хоол боловсруулах замын эмгэгтэй (гажиг, түгжрэл, архаг үрэвсэл, шархлаа, гм)
  • Хурц халдварт өвчин
  • Хүүхдийн дархлаа хэт суларсан үед хийхгүй.

Цагийн хуваарь:Даваа-Баасан 08:00-16:00

Хаяг: ХУД, Интермед эмнэлэг, 4 давхар, 7701-1111

Үнэ 1 тун: 50,000₮ /эмчийн үзлэг багтсан/

Вакцин хийлгэхийн өмнөх зөвлөмж

Вакцинд ирэхийн өмнө хүүхдээ хэт цадтал хооллоогүй байна. Вакцин хийх үед хүүхдийг босоо эсхүл суугаа байдалд байршуулж аманд вакцин хийсний дараа гулгих, бөөлжихөөс сэргийлнэ. Вакцины ихэнх хэсгийг гулгиад гаргавал дахин уулгаж болно. Вакцин хийлгэсний дараа 3-5 мин туршид хүүхдийг босоо эсвэл суугаа байрлалд байлгаж шингэхийг хүлээнэ.

Вакцин хийлгэсний дараа зөвлөмж

1 сарын зайтай дараагийн 2 болон 3 дахь тунг ирж хийлгэнэ. Вакцин хийсний дараа хүүхэд хэт мэдрэгших, халуурах, суулгах, бөөлжих шинж илэрвэл эмчид хандана. Яаралтай тусламж 7700-0103

Ротавирусийн халдвараас бяцхан үрсээ хамгаалъя.

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос