Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Үйлчлүүлэгч болон тэдгээрийн хүлээх үүрэг
Нийтэлсэн огноо: 2021-10-22
  1. Үйлчлүүлэгч нь өөрийн өвчний талаар /өмнөн болон одоогийн өвдөж байгаа/ үнэн бодитой мэдээллэ өгөх
  2. Эмнэлгийн бүртгэлд шаардлагатай мэдээллийг бүрэн өгөх
  3. Эмчилгээ үйлчилгээний ерөнхий зөвлөмжийг бүрэн бөглөж гарын үсгээр баталгаажуулан өгөх
  4. Шаардлагатай тохиолдолд эмчилгээ, ажилбарын нэмэлт зөвшөөрлийн хуудсыг бүрэн бөглөж гарын үсгээр баталгаажуулах
  5. Даатгалтай үйлчлүүлэгчид өөрийн даатгалын мэдээллийг бүрэн бөглөж өгөх
  6. Эмчилгээ үйлчилгээ авахын өмнө үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг төлөх
  7. Төрөх үйлчилгээ авах иргэд төрөх үйлчилгээний багцийн үнийг төрхөөс нэг сарын өмнө урьдчилан төлсөн байх
  8. Үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийн талаар болон цаашдын эмчилгээ, оношлогооны төлөвлөгөөний талаар бүрэн мэдээлэл авах
  9. Харилцан тохиролцсон харилцаа үйлчилгээний төлөвлөгөөг дагаж мөрдөх
  10. Эмнэлгийн дотоод журмууд ялангуяа үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд чиглэсэн дүрэм журмуудыг дагаж иөрдөх
  11. Бусдын эрхийг хүндэтгэх
  12. Төлбөр төлөхтэй холбоотой даатгалын болон бусад шаардлагатай мэдээллийг зөв бөглөх
  13. Товлосон үзлэгийн цагаасаа хоцролгүй ирэх, ирж амжихгүй тохиолдолж урьдчилан мэдэгдэж үзлэгийн цагийг цуцлуулах
  14. Өөрийн эд зүйлсийн аюулгүй байдалд анхаарах
  15. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад зураг авах болон дуу, дүрст бичлэг хийхийг хориглоно
  16. Хэрэв эмчийн зөвлөгөөг дагахгүй, эмчилгээнээс татгалзах тохиолдолд түүний үр дүнг үйлчлүүлэгч өөрөө бүрэн хариуна
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+