Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

ПГУ буюу PCR шинжилгээ гэж юу вэ?

ПГУ буюу PCR шинжилгээний арга нь хамар залгиурын арчдаснаас вирусийн нуклейн хүчил (РНХ)-ийг олшруулан илрүүлэх арга бөгөөд мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй лавлагаа арга бөгөөд хариу 24 цагийн дотор гарна.

ПГУ буюу PCR шинжилгээний арга нь халдварыг эрт үед нь илрүүлэх мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй хамгийн найдвартай арга юм. Энэхүү шинжилгээг түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан үед баталгаажуулах зорилгоор, КОВИД-19 вирусийн шинж тэмдэг илэрсэн үед, эсвэл шинж тэмдэг илрээгүй ч КОВИД-19 вирусийн халдвартай болон сэжигтэй хүнтэй 15-аас дээш минутын турш, 2 метрийн зай дотор харьцсан бол, мөн мэргэжлийн эмчийн зааврын дагуу энэхүү шинжилгээг өгөхийг зөвлөж байна.

Түүнчлэн гадаад улс орон руу тусгай үүргийн нислэгээр нисэх, хөдөө орон нутагт зорчиход ПГУ буюу PCR шинжилгээг шаардаж байгаа тул энэ шинжилгээг сонгон өгнө. Тусгай үүргийн нислэгээр гадаад явах хүмүүс ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу.

Интермед эмнэлэгт машинтай үйлчлүүлэх COVID-19 илрүүлэх оношилгооны цэг ажиллаж байна. Бүртгүүлэх бол энд https://online.intermed.mn/ дарна уу.

Ковид халдварыг илрүүлэх ПГУ/PCR шинжилгээ өгсний дараах зөвлөмж

  • Таны Интермед эмнэлэгт өгсөн ПГУ/PCR шинжилгээний хариу гарах хугацаа шинжилгээ өгснөөс хойш 24 цагийн дотор байна.
  • Таны ПГУ/PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд Интермед эмнэлгээс шинжилгээний мэдээллийг ХӨСҮТ-ийн тандалтын албанд яаралтай мэдээлнэ.
  • Мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн тархвар судалгааны тандалтын багаас тантай холбогдож эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг анхаарна уу.
  • Та Ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээ өгсний дараа шинжилгээний хариу гартал, эмнэлгийн тусламж үйлчилгээ автлаа олон нийтийн газраар явахгүй, олон хүнтэй харилцахгүй, гэртээ хүн урихгүй байж өөрийгөө тусгаарлан ойр дотны хүмүүс болон бусдыг халдвараас сэргийлэх тухай эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхаарна уу!

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос