Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Тусгай үүргийн нислэгээр гадаад оронд зорчиход PCR шинжилгээний цаг авах заавар
Нийтэлсэн огноо: 2021-09-01

Шинжилгээний хариу Англи хэл дээр байх ёстой учраас та шинжилгээнд бүртгүүлэхдээ регистерийн дугаар болно гадаад пасспортын дугаараар бүртгүүлнэ.

Шинжилгээний цагийг өөрийн нислэгээс 24-36 цагийн өмнө өгсөн байхаар тооцож авах ба Covid-19 PCR шинжилгээг сонгоно.

Хариу 24 цагийн дотор гарч таны бүртгүүлсэн утасны дугаарт мессеж очсоны дараа эмнэлэгт ирж хариунд дардас даруулна.

Шинжилгээ өгөх цагаа аван, Төлбөрийг онлайнаар төлж захиалгаа баталгаажуулснаар та шинжилгээндээ хамрагдах боломжтой болно.

Шинжилгээний үнэ:

70,000 төгрөг

Цагийн хуваарь:

  • Даваа- Баасан: 10:00-14:00
  • Бямба 09:30-14:00
  • Ням 09:00-13:30

Насны заалт:

2-аас дээш насны бүx xүн хийлгэх боломжтой

Төлбөрийн баримт 24-36 цагийн дотор гарна.

Шинжилгээ өгөхөөр ирэхдээ ТА:

  • Гадаад пасспортоо заавал авчрах
  • Амны хаалт зүүсэн байх
  • Хуурай цаасан салфетка бэлтгэх
  • Эмнэлгийн ажилчдын зааварчилгааг дагах шаардлагатай.

Онцын шаардлагаүй бол Та шинжилгээний хариу гартал гэртээ байхыг зөвлөж байна. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд бид зааврын дагуу ХӨСҮТ-д мэдээлж хөл хорионы арга хэмжээ авах болно.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+