Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Нийтэлсэн огноо: 2021-09-01

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР – 2021

Хөтөлбөрийн зорилго

Амжилттай суралцаж буй тэргүүний оюутан залуусыг дэмжих

Тэтгэлгийн хэмжээ

Оюутан бүрд сард 100,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийн тэтгэлэг хичээлийн жилийн хугацаанд олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутанд олгогдох боломжууд

    • Суралцаж байх хугацаандаа сар бүр мөнгөн тэтгэлэг авах
    • Интермед эмнэлэгт дадлага хийх
    • Интермед эмнэлэгт цагийн ажил хийх
    • Сургуулиа төгсөөд Интермед эмнэлэгт ажиллах урилга авахХолбоо барих утасны дугаар: 8000 0202, 8013 0202 (ажлын цагаар)

Зохиогдох арга хэмжээ

Хугацаа

Тайлбар

Анкет хүлээн авах

​Бүртгэл:

9 сарын 01-15-ны өдрүүдэд

Улсын болон хувийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн Сувилагч, Эх баригч, Лабораторийн техникч, Дүрс оношилгооны техникч мэргэжлийн бакалаврын түвшинд суралцагч байх

Төгсөх курсийн оюутан байх

Сурлагын голч дүн 3.0 дээш дүнтэй, төгсөх ангийн бүх оюутан тэтгэлэгт хөтөлбөрт оролцох эрхтэй

Тэтгэлэгт хөтөлбөрт анкет илгээх холбоос: https://qrco.de/bcKXgN       

Эхний шалгаруулалт:

Видео танилцуулга

9 сарын 18-ны 18.00 цаг хүртэл

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан оюутан 2 минутын видео танилцуулга бэлдэж hr@intermed.mn хаягаар ирүүлнэ.

Видеоны агуулга

  • Би хэн бэ? (боловсрол, сонирхол, хобби)
  • Яагаад мэргэжлээ сонгох болсон бэ?
  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал гэж юу вэ?

Хоёрдугаар шатны шалгаруулалт:

Бүлгээр ажиллах дасгал

9 сарын 25-ны өдөр

Эхний шалгаруулалтад өндөр оноо авсан оюутнуудын дунд бүлгээр ажиллах аргыг ашиглан хоёрдахь шатны шалгаруулалтыг хийнэ.

Эцсийн шалгаруулалт:

Ярилцлага

9 сарын 27-28-ны өдрүүдэд

Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж, тэтгэлэгт хамрагдах 10 хүртэлх оюутныг сонгон шалгаруулна.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа

9 сарын 30-ны өдөр

Шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэлх оюутанд ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ олгоно.

Нэрсийг Интермед эмнэлгийн вэб хуудсанд нээлттэй байршуулна.

Интермед фейсбүүк пейж хуудас :

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+