Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлье!
Нийтэлсэн огноо: 2020-11-19

Антибиотикийн талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног

Нянгийн эсрэг эмийн дасал нь дэлхийн хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулсаар байна. Жил бүр эмэнд тэсвэртэй сүрьеэгээр хагас сая орчим хүн өвдөж байгаа нь дэлхийн дахинаа тэсвэржилтийн түвшин өндөр байгааг харуулж байна.

Бид антибиотикийн тэсвэржилтийн эсрэг юу хийж чадах вэ?

  • Дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх
  • Антибиотик хэрэглэх зааврыг сайтар баримтлах
  • Эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлах /гарын ариун цэвэр/
  • Өөрт бичсэн антибиотикийг бусдад зөвлөхгүй, бусадтай хувааж хэрэглэхгүй байх
  • Дархлаажуулалтад хамрагдах
  • Амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх
  • Биеийн тамир спортоор хичээллэх

Дэлхий дахинд эмэнд тэсвэртэй бактери, вирус, мөөгөнцөр, эгэл биетнээр үүсгэгдсэн халдварыг эмчлэх нь төвөгтэй болсоор байна. Бид гараа тогтмол угааснаар халдварын тархалтын зогсоох боломжтой.

Нянгийн эсрэг эмүүд болох антибиотик, вирус, мөөгөнцөр болон эгэл биетнээр үүсгэгдсэн эмийг эмчийн заалтаар зохистой хэрэглэе!

ХАМТДАА НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ДАСЛААС СЭРГИЙЛЬЕ!

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+