Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасаг нь тархи, нуруу нугас, мөчдийн гэмтэл, согогийн тусламж үйлчилгээг олон улсын чанар стандартын түвшинд Евро стандартын дагуу бүрэн тоноглогдсон ламинар урсгал бүхий агааржуулалтын системтэй вакуум хагалгааны өрөөнд үзүүлж байна.

Үе солих мэс засал, үений дурангийн мэс засал тархины гэмтэл, нуруу нугасны гэмтэл, дээд болон доод мөчдийн ясны хугарал мөн зөөлөн эд болох булчин, шөрмөс холбоосны урагдлын үеийн анхны тусламж үзүүлэх, хөдөлгөөн хязгаарлаж гибс тавих, зориулалтын чиг зүүлгэх, мэс засал эмчилгээ, мэс заслын дараах хөдөлгөөн засал, физик эмчилгээ зэрэг цогцоор тусламж үйлчилгээг хувь хүн бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулан үзүүлнэ.

Интермед эмнэлэг гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээндээ эмчилгээний чухал хэсэг болох имплант буюу хиймэл үе, хугарал бэхлэх анатомийн хэлбэр бүхий түгжээт ялтас, шураг, уян утсыг Дэлхийд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ тэргүүлэгч АНУ-ийн Arthrex үений дурангийн аппарат, Zimmer biomet хийн чангалуур болон БНСУ-ийн TDM, Corentec, ХБНГУ-ийн BBraun зэрэг фирмийн бүтээгдэхүүнийг сонгон JCI стандарт ханган нэг удаагийн хэрэгслийг нэг л удаа ашиглан тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Мөн ясны гэмтлийн үед хугарал бэхлэх зорилгоор ашигладаг суулгац буюу ялтас шураг нь хүний биед харшил урвал өгдөггүй, ган ялтаснаас бат бөх, соронзон долгионы нөлөөнд ордоггүй, цаашид эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд ороход сөрөг нөлөөгүй олон улсад өргөн хэрэглэгддэг титан материалтай, тухайн ясны анатомийн хэлбэрт тохирсон ялтас шураг хэрэглэж байна.

Бид гэмтлийн үеийн яаралтай тусламжийн үйлчилгээг 24 цагаар үзүүлж байгаа бөгөөд ахуйн ослоос үүдэлтэй шархны оёдол тавихад гоо сайхны талаас анхааран шархны төрлөөс нь хамаарч ихэвчлэн далд оёдол тавьж ариун наалт ашиглаж байна.

Тусламж үйлчилгээ
  • Гэмтлийн үеийн анхны тусламж
  • Хөдөлгөөн хязгаарлах хөнгөн, агаар нэвтрүүлдэг гибс тавих /Viber splint, Cast/
  • Анатомийн хэлбэрт тохирсон дэмжигч бэхэлгээ зүүх
  • Гэмтлийн үеийн бүрэн оношилгоо хийх Рентген-DR, Компьютер томографи-CT, Соронзон Резонанс Томографи-MRI/
  • Тархи, Нуруу нугасны гэмтэл /анхны тусламж, эмийн эмчилгээ, мэс засал эмчилгээ, сэргээн засах-хөдөлгөөн засал физик эмчилгээ/
  • Дээд мөчдийн гэмтэл /эгэм, атгаал, шуу, богтос, сарвууны ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
  • Доод мөчдийн гэмтэл /дунд чөмөг, шаант, тахилзуур, шагайн, өсгий, тавхайн ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
  • Спортын гэмтэл /мөрний үе, өвдөгний үе, шагайн үений холбоос болон мөгөөрсөн эдийн гэмтлийн мэс засал эмчилгээ/
  • Үе мөчний согог засал эмчилгээ /Түнхний үе солих, өвдөгний үе солих мэс засал эмчилгээ/
  • Үений тарилга эмчилгээ
  • Гэмтлийн дараах нөхөн сэргээх, физик эмчилгээ, уламжлалт зүү, төөнүүр засал эмчилгээ
  • Cогог заслын чиглэлээр БНСУ-ийн Анам Их Сургуулийн эмнэлэг, БНЭУ-ийн Fortis болон Apollo эмнэлэгтэй телемедицинээр холбогдон зөвлөгөө авах үйлчилгээ

Мэс засал эмчилгээ

  • Өвдөгний үе солих
  • Түнхний үе солих
    • Түнхний үе бүтэн солих
    • Түнхний үе хагас солих – Дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарлын үед
  • Өвдөгний үений дурангийн мэс засал
    • Өвдөгний жийргэвч мөгөөрс цэгцлэх болон оёх
    • Чагтан холбоос сэргээх
    • Дотор болон гадна холбоос сэргээх
    • Тахимны хонхрын уйланхай авах
    • Мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах
  • Мөрний үений дурангийн мэс засал
    • Наалдцат мөрний үрэвсэл
    • Шохойжилтот мөрний үрэвсэл
  • Дунд чөмөгний өнцөг засах мэс засал
  • Шилбэ ясны өнцөг засах мэс засал
  • Ясны хугарал бэхлэх мэс засал /Дээд, доод мөчдийн бүх төрлийн хугарал/
    • Ялтас шургаар хугарал бэхлэх
    • Уян хадаасаар хугарал бэхлэх
    • Гадна бэхлэгчээр хугарал бэхлэх
  • Бүх төрлийн ясны хугарал бэхэлсэн имплант авах мэс засал
  • Ясны идээт үрэвслийн мэс засал
  • Мөчдийн зөөлөн эдийн үүсгэвэр авах мэс засал
  • Шөрмөс залгах мэс засал
  • Саажилтаас үүссэн богиноссон шөрмөс сунгах мэс засал
  • Хүзүү, сээр, бүсэлхий нурууны хугарал, мултрал бэхлэх мэс засал
  • Ил аргаар хугарал бэхлэх
  • Далд аргаар хугарлын завсар ясны цемент шахах
  • Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугалам хоорондох дискийн ивэрхийн уламжлалт болон бичил мэс засал
  • Вертебропласти болон кифопласти мэс засал
  • Хүзүү, бүсэлхий нурууны нугаламд хиймэл диск суулгах мэс засал
  • Тархины гэмтлийн үеийн хатуу хальсны дээрх, доорх болон тархины эдийн гүнд үүссэн цусан хураа авах, дарагдал чөлөөлөх мэс засал
  • Гавлын ясны цөмөрсөн хугарлыг сөхөх мэс засал
  • Гавлын ясны цоорхойг нөхөх мэс засал эмчилгээ
Шинэ ажлын байр 200+